Дэг тогтоогчдод дэг хэрэгтэй байж

Eagle.mn


Засгийн газар дараа жилийнхээ төсвийг жил бүрийн аравдугаар сарын 1-нээс өмнө УИХ-д өргөн барих хуулийн зохицуулалттай. Өргөн барьсан төсвийн төслийг нь УИХ арваннэгдүгээр сарын 15-ны дотор батлах ёстой. Хэрэв энэ хугацаанд багтаан баталж амжихгүй бол УИХ өөрөө тарах хуулийн хариуцлага хүлээдэг. Гэхдээ байнгын ажиллагаатай парламенттай болсноос хойшхи 27 жилийн түүхэнд ганц ч удаа дээрх үндэслэлээр УИХ тарж байсангүй. 76 гишүүний өөрсдийнх нь бүрэн эрх ингэж хөндөгддөг учраас яаж ийгээд л төсвийн төслийг хугацаанд нь баталдаг. Хугацаанд нь амжуулахын тулд шөнө дөлөөр хуралдаж байсан тохиолдлууд бий.

Энэ удаад ч УИХ 2018 оны төсвийн төслийг хугацаанд нь тулгаж батлах нь. Гэхдээ энэ жилийн тухайд төсвийн хэлэлцүүлэг өмнөх жилүүдээс ихээхэн ялгаатай болж байна. Төсвийн төслийг УИХ-д өргөн барих хугацаатай давхцан Засгийн газар солигдсон. Улмаар шинээр бүрдсэн Засгийн газар төсвийн төслөө эргүүлэн татаж аравдугаар сарын 28-нд дахин өргөн барьсан юм. Гэвч УИХ төсвийг өргөн барьсан даруйд нь хэлэлцэх боломжгүй байлаа. Учир нь, УИХ 2018 оны төсвийн төслийг хэлэлцэхээсээ өмнө Ерөнхийлөгчийн Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоонд тавьсан хоригийг хэлэлцэх шаардлагатай болсон юм. Нэгдүгээрт, хориг хэлэлцэх хуулийн хугацаатай. Хоёрдугаарт, төсөв хэлэлцэх үед төсвөө батлуулах үүрэгтэй Сангийн сайд нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байх нь зохимжгүй. Тиймээс УИХ 2018 оны төсвийн төслөөс өмнө Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцсэн юм. Түүний дараа мөн Ерөнхийлөгчийн 2017 оны төсвийн тодотголд тавьсан хоригийг хэлэлцсэн. Ингэж төсөв хэлэлцэх ёстой 45 хоногийнхоо 30 гаруй хоногийг өөр асуудал хэлэлцэхэд зарцуулах нь тэр. Өмнөх жилүүдэд ийм нөхцөл байдал үүссэн бол төсвөө баталж амжихгүйд ч хүрч мэднэ. Харин энэ жил ОУВС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа учраас төсвийн хэлэлцүүлэг тэдний тогтоосон зааг дотор үргэлжиллээ. Өмнөх жилүүдэд бол УИХ-ын гишүүд ямар ч хяналт, хязгаарлалтгүйгээр төсвийн төслийг хэлэлцдэг байлаа. Ингэхдээ гишүүн бүр л тойрогтоо бага ч гэсэн юм хийхийг хүсч хөрөнгө оруулалтын зардлыг Засгийн газрын төсөөлөөгүй хэмжээгээр нэмчихдэг байв.

Засгийн газраас өргөн барьсан төсвийн төслийг УИХ-аар батлагдсантай нь харьцуулаад харахад танихын аргагүй өөрчлөгдсөн байдаг гэсэн шүүмжлэл их гардаг байлаа. Товчхондоо, манай улсад төсвийн сахилга бат гэдэг ойлголт байдаггүй. УИХ-ын гишүүд нэгдсэн бодлогоор Монгол Улсыг хөгжүүлэх бус сонгогдсон тойргоо тордох зорилгоор төсвийн хэлэлцүүлэгт ханддаг байсан нь нууц биш. Байсан гэхийн учир нь, энэ удаад ОУВС ингэж дураараа дургих боломж олгосонгүй. Тиймээс л төсвийн хэлэлцүүлгийг богино хугацаанд хийлээ. Үүнээс үзвэл хууль, дүрэм баталж дэг тогтоогчдод өөрсдөд нь дэг хэрэгтэй байж.

Засгийн газраас өргөн барьсан төсвийн төслийг УИХ-аар батлагдсантай нь харьцуулаад харахад танихын аргагүй өөрчлөгдсөн байдаг гэсэн шүүмжлэл их гардаг байлаа. Товчхондоо, манай улсад төсвийн сахилга бат гэдэг ойлголт байдаггүй. УИХ-ын гишүүд нэгдсэн бодлогоор Монгол Улсыг хөгжүүлэх бус сонгогдсон тойргоо тордох зорилгоор төсвийн хэлэлцүүлэгт ханддаг байсан нь нууц биш. Байсан гэхийн учир нь, энэ удаад ОУВС ингэж дураараа дургих боломж олгосонгүй. Мөн УИХ-ын дарга М.Энхболд ч төсөв дээр тодорхой зарчмууд баримталж ажиллаж байгаа. Тиймээс л төсвийн хэлэлцүүлгийг богино хугацаанд хийлээ. Үүнээс үзвэл хууль, дүрэм баталж дэг тогтоогчдод өөрсдөд нь дэг хэрэгтэй байж. Ирэх жил хөрөнгө оруулалтад 625 тэрбумыг л зарцуулахаар болсон. Хэрэв ОУВС-тай хамтраагүй байсан бол эдийн засагт өсөлт явагдаж байгаа гэдгийг далимдуулан хөрөнгө оруулалтыг зардлыг нэг тэрбумд ч хүргэж мэдэх л улс.

Ийнхүү спикер болон ОУВС УИХ-д төсвийн сахилга бат гэж ямар зүйл байх ёстойг бага ч гэсэн мэдрүүллээ. Ирэх жилүүдэд М.Энхболдын ангийнхан ОУВС-тай хамтарсан, хамтраагүйгээс үл шалтгаалан төсвийн сахилга батыг баримтлан ажиллаж чадвал төсвийн үргүй зардал багасна

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Маныг монголоос зайлуулах цаг удахгүй

    0 0 Хариу бичих
  2. МАН ДАХЬ МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛҮҮД АЛАЛЦАЖ БАЙГАА БОЛОХООС ӨӨР ХҮНДЭТГЭХ ШАЛТГААН НЭГЭЭХЭН Ч ҮГҮЙ !! ! ОУВС - ААР ДУЛДУЙДАЖ МӨН Ч ИХ ТАРХИ УГААЖ ЭРГЭЖ БУЦСАН ЭРГҮҮТСЭН ШИЙДВЭР МӨН Ч ГАРГАЖ АРД ОЛНЫГ ЯГТУУЛЖ ДУУСЛАА !!!!!

    1 0 Хариу бичих