Венесуэльд Лениний хөшөөг босгов

Х.Батсайхан


Орост хувьсгал ялсны 100 жилийн ой энэ сарын 7-ны өдөр тохиосон билээ. Энэхүү баярыг ЗХУ-тай найрамдалт харилцаатай, одоо ч коммунист дэглэмээ хадгалж байгаа улсууд өргөн дэлгэрээр тэмдэглэн өнгөрүүлсэн байна. Тухайлбал, Венесуэль улс Симон Боливарын нэрэмжит төв талбайдаа хувьсгалын удирдагч В.И.Лениний цээж баримлыг байшуулжээ.

Тус улс уг баярыг төрийн дээд хэмжээнд тэмдэглэж өнгөрүүлсэн байна. Тухайлбал, Төрийн өндөр албан тушаалтнууд оролцсон уулзалт зохион байгуулж, Ерөнхийлөгч Н.Мадуро нь “Бид Владимир Ильичид бидэнтэй хамт яваач гэж хэлж байна. Энэ улс орон таных шүү. Тийм ээ, Ленин баяр хүргэж байна. Тийм ээ, Торцкий ч баяр хүргэж байна. Чавес, Мадуро ч бас баяр хүргэж байна” хэмээн мэндчилгээ дэвшүүлж байжээ.   

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)