Газар хөдлөлтөд өртөж амиа алдагсдын тоо 207-д хүрлээ

Х.Батсайхан


Иран, Иракийн хил орчимд өнгөрсөн шөнө 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, 67 хүний амь нас үрэгдэж, 500 хүн бэртэж, их хэмжээний хохирол учиррсан талаар бид өнөө өглөө мэдээлсэн билээ. Тэгвэл түүнээс хойш амиа алдсан хүмүүсийн тоо өссөөр 207-д хүрээд байна. гэмтэж бэртэгсдийн тоо 2500 гаруй болжээ. 70 мянга гаруй хүн ямар нэг байдлаар эмнэлгийн тусламж авсан байна.    

Амь насаа алдсан хүмүүсийн дийлэнх нь хилээс 15 километрт орших Ираны Сарпол и Захаб хотын иргэд байгаа бол Иракийн нийслэл Багдад хотод хүний амь нас хохирсон тохиолдлууд бүртгэгдэх болсон байна.

Газар хөдлөлийн төв нь Халабжа хотоос баруун өмнө зүгт 19 километрт, түлхэлтийн цөм нь газрын гүнд 33 км-т байсан гэж АНУ-ын Газар судлалын хүрээлэн мэдээлж байна. Чичирхийлэл Иран, Иракаас гадна Кувейт, Турк, Израилийн газар нутагт мэдрэгджээ.  

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)