Нийслэлийн авто замын бүтээн байгуулалтын ажил 92 хувьтай байна

Eagle.mn


Нийслэлийн хэмжээнд энэ онд хэрэгжүүлэхээр төсөвлөсөн авто замын бүтээн байгуулалтын ажил 92 хувийн гүйцэтгэлтэй байгаа ажээ. Тодруулбал, энэ онд нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр 32, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 3, Хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар 1, Концесс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр 2, нийт 38 төсөл, зам барилгын ажлыг хэрэгжүүлжээ.

Нийслэлийн Замын сангийн хөрөнгөөр Зайсангийн авто замаас Зайсан толгойн урдуур Богд уулын арын замтай холбох 2.4 км авто зам, Налайх дүүргийн Даваажав, Дамдин, Найрамдлын зам, III, IV хорооллын эцсээс Гэмтлийн эмнэлэг хүртэлх 1 км авто зам, “Өгөөж чихэр, боов” ХХК-ийн баруун урд уулзвар, “Авто плаза”, ХААИС, Богд Жавзандамбын гудамжны уулзваруудыг өргөтгөн шинэчлэх томоохон төслүүдийг дуусган ашиглалтад оруулсан байна.

Харин Нарангийн гудамжнаас Орбитын гудамж хүртэлх 1.3 км авто замын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа ч газар чөлөөлөлтийн асуудлаас шалтгаалан он дамжин хэрэгжихээр болжээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)