Ц.Энхжин "ЗОРИЛГО БҮХИЙ ГОО БҮСГҮЙ" төрлийн шилдэг 20 оролцогчийн нэг боллоо

С.Цолмон


Хятадын Санья хотноо энэ сарын 18-ны өдөр болох “Дэлхийн мисс 2017” тэмцээнд Ц.Энхжин эх орноо төлөөлөн оролцож байгаа билээ. "Дэлхийн мисс" тэмцээн “Зорилго бүхий гоо бүсгүй”, “Мисс авьяас”, “Мисс спорт”, “Мисс топ модель” болон “Мультимедиа төрөл” үндсэн таван шалгаруулалттай. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт  “Мисс спорт” шалгуур явагдаж, манай оролцогч Ц.Энхжин шилдэг найман оролцогчийн нэгээр шалгарсан.

Түүнчлэн Ц.Энхжин “Head to Head challenge”-д группээсээ шалгарч, шилдэг 40 оролцогчийн нэг болжээ. Мөн тэрбээр тус тэмцээний хамгийн чухал шалгуур болох "Зорилго бүхий гоо бүсгүй" төрөлд шилдэг 20-д шалгарсан байна. Шүүгчдийн өмнө тэрбээр төслийн танилцуулгаа амжилттай илтгэжээ. Түүний төсөл нь гэр хороолол, сумдын сургууль цэцэрлэгийн модон жорлонг боловсон ариун цэврийн өрөөгөөр солих юм.

Ц. ЭНХЖИНГИЙН "ЗОРИЛГО БҮХИЙ ГОО БҮСГҮЙ" ТӨРӨЛД ТАНИЛЦУУЛСАН ИЛТГЭЛ:

Тэмцээний өрсөлдөгчдийн дунд одоо нэг л шалгаруулалт үлдээд байгаа нь "People's choice" буюу "Ард түмний сонголт" төрөл. Энэхүү төрөлд тэргүүлж чадвал шилдэг 15 оролцогчийн нэг автоматаар болох аж. Та "Ард түмний сонголт" төрөлд Ц.Энхжинг ЭНЭ хуудсаар орж дэмжих боломжтой.

"MULTIMEDIA"-д САНАЛ ӨГӨХ ЗААВАР

MISS WORLD ВЭБ САЙТАД САНАЛ ӨГӨХ ЗААВАР

1-р алхам. https://missworld.com/ вэб сайт руу орох

2-р алхам. Тус сайтын баруун дээд буланд LOGIN товчийг дарах

3-р алхам. Фэйсбүүкээрээ нэвтрэн орох

4-р алхам. Өөрийн орны оролцогчийн хуудсанд очих https://missworld.com/#/contestants/4811 

5-р алхам. Монгол улсын миссээ сонгоод VOTE FOR ME дарж саналаа өгнө.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Amjit hvsii zuragtar hze garah we ymr suwgar garah we

    0 0 Хариу бичих
  2. Bid delhiin misstei bolno .

    0 0 Хариу бичих