АНУ-ын хуучин цэргийн баазыг оршуулгын газар болгожээ

Ш.Самбуу


Иракийн цэргийнхэн Киркук мужид террористуудын цаазалсан 400 хүний оршуулгыг олж илрүүлжээ. Цаазлуулагсдын ихэнх нь янз бүрийн насны эрчүүд байсан аж. Нийтийн булшийг  Хавия хотын хуучин Америкийн цэргийн бааз байсан газар цаазлан булсныг олжээ. Уг хотыг сарын өмнө  алан хядагчдаас чөлөөлсөн юм. 

Киркук мужийн захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ракан аль-Жубури нийтээр нь булшилсан газрыг илрүүлснээ мэдэгдээд  амь үрэгдэгсдийн  нэр хаягийг тодруулахыг засаг захиргаанаасаа хүссэн байна. Ирак ба Сирийн цэргийнхэн оны эхнээс 5200 гаруй  амь үрэгдэгсэдтэй 72 булшийг олж илрүүлсэн. Арваннэгдүгээр сарын 11-нд Иракийн Ерөнхий сайд “Исламын улс” бүлэглэлтэй хийсэн дайн нийт 100 тэрбум ам.долларын гарз авчирлаа хэмээн мэдэгдэж байсан юм. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)