MISS WORLD: Ц.Энхжин "Мисс спорт" шалгаруулалтын шилдэг 8-д багтлаа

С.Цолмон


Хятадын Санья хотноо энэ сарын 18-ны өдөр болох “Дэлхийн мисс 2017” тэмцээнд эх орноо төлөөлөн Ц.Энхжин оролцож байгаа билээ. "Дэлхийн мисс" тэмцээн “Зорилго бүхий гоо бүсгүй”, “Мисс авьяас”, “Мисс спорт”, “Мисс топ модель” болон “Мультимедиа төрөл” үндсэн таван шалгаруулалттай. Тэгвэл өчигдөр “Мисс спорт” шалгуур явагдаж, манай оролцогч Ц.Энхжин шилдэг найман оролцогчийн нэгээр шалгарчээ.

Сүүлийн жилүүдэд “Дэлхийн мисс” тэмцээний үндсэн шалгаруулалтад өөрчлөлт орсон. Үүнд “Мультимедиа” буюу олон нийтийн санал асуулгаар дүгнэх төрөл нэмэгджээ. Эхний дөрвөн төрөл оролцогчийн бэлтгэл, оролцооноос хамаарах бол сүүлчийн “Мультимедиа төрөл” эх орны эв нэгдэл, хамтын дэмжлэгээс шууд хамаарах юм.

Эргэн сануулахад, өнгөрсөн жил Дэлхийн мисс тэмцээнд улсаа төлөөлөн оролцсон А.Баярцэцэг шилдэг 11 миссийн нэгээр шалгарч, Монгол улсын рекордыг шинэчилсэн. Тэрээр "Multimedia" шалгаруулалт буюу "Mobstar" аппликейшны санал хураалтад тэргүүлж, энэхүү амжилтын эзэн болсон билээ.

Энэ жилийн Дэлхийн мисст эх орноо төлөөлөн оролцож буй Ц.Энхжинг дэмжиж саналаа өгөхийг уриалъя.

САНАЛ ӨГӨХ ЗААВАР:

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. yo ter bayrtsetseg ntres chn hamaagu deer goy ohin bn huurhun bl huurhun bolovsroltoi bol bolovsroltoi avyastai bol avyastai sportlog., demjeeechee humuusee!!

    2 0 Хариу бичих