Ардчилсан нам “нууц хөзөр”-өө дэлгэлээ

А.Санчир


Өнгөрсөн бямба гаригт Ардчилсан залуучуудын холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигчид бодлогын халз мэтгэлцээн хийлээ. Хүн бүр өнгөрөгч Ерөнхийлөгчийн сонгуулийн “элдэвтэй” асуултуудаар л улс төрийн мэтгэлцээнийг төсөөлж байгаа энэ үед уг мэтгэлцээнийг АН-ын гишүүд төдийгүй залуус ч бас анзаарангуй хүлээж буй нь сошиал үзэл бодлын талбараас харагдаж байлаа. Гэхдээ намын дотоод сонгууль учир өөр өөрт оноогдсон асуултад л хариулсаар мэтгэлцээнээ дуусгачих вий гэсэн эргэлзээ олны дунд зонхилж байв.  

Гэтэл уг халз мэтгэлцээн Монголд өмнө нь болж байгаагүй хэлбэр болон дүрмээр өрнөв. Тодруулбал, өгөгдсөн сэдвүүдээс сугалан, мэтгэлцэх сэдвийг сонгох бөгөөд зоос шидэн, хэн нь эхэлж хариулахаа сонголоо. Энэ бүхний эцэст өнөөх айхтар ажиглагчид “Энэ бол улстөрийн шинэ соёл, эрүүл үзэгдэл” гэдэг дээр санаа нийлсэн юм.

Тэрчлэн энэхүү Дотоод сонгуулийн журмын дагуу хоёр нэр дэвшигч хамтдаа 21 аймаг, 9 дүүргийн намын дэмжигч, залуустайгаа уулзан, мөрийн хөтөлбөрөө танилцуулж яваа юм байна. Улстөр гэхээр л бидний төсөөлдөгчлөн өрсөлдөгч талаа үгүйсгэсэн, муучилсан, гоочилсон өнгө аяс огт ажиглагдахгүй байгаа нь ч улс төр дэх эрүүл үзэгдэл хэмээх тодорхойлолтыг улам бататгаж байгаа юм. Гэвч нэр дэвшигчдийн хувьд эрс зөрүүтэй дадлага туршлага, үзэл бодолтой нь танилцуулга хийгээд гишүүд дэмжигчидтэй хийсэн уулзалтууд болонхалз мэтгэлцээн, сошиал ертөнцөд үзэл бодлоо илэрхийлж буй зэргээс нь илэрхий харагдаж байна.

Үнэндээ улс төр гэдэг бооцоот тоглоомтой тун төстэй. Энэ удаагийн тоглоом хоёрхон тоглогчтой өрнөж буй. Нэр дэвшигч С.Эрдэнэболдын хувьд улстөр хэмээх тоглоомоор арваад жил тоглочихсон, нэг ёсондоо мэргэжлийн тоглогч. Харин түүний өрсөлдөгч Б.Болор-Эрдэнэ бол харьцангуй шинэ тоглогч. Гэхдээ...

Гэхдээ багахан ялагдал асар том ялалтыг авч ирдэг гэдэгчлэн УИХ-ын 2016 оны сонгуульд АН ялагдсан нь нэг ёсондоо алдаагаа олж харах, шинэчлэл хийх, аливаа улс төрийн шийдвэр гаргахдаа буйр суурьтай хандах зэрэг боломжийг тэдэнд олгосон гэлтэй. Тэд намын даргаа сонгож, шинэчлэлийн бодлогоо боловсруулан, дотоод сонгуульдаа хүртэл бүх гишүүдээсээ санал авдаг болсон. Энэ удаа ч мөн адил. Түүнчлэн Ардчилсан залуучуудын холбоог тэргүүлэн авч явах хүнийг сонгохдоо ийнхүү мэргэжлийн тоглогчийн эсрэг шинэ тоглогчийг тавьж өгсөн нь цаанаасаа сайтар найруулж төлөвлөсөн бодлого гэлтэй.

АН-д дандаа гол тоглогчийн үүрэг гүйцэтгэж, цаг үргэлж бооцоогоо өсгөж, буулгаж, олны нүдэнд ил тоглолт хийдэг хэдэн луугарууд бий. Нөгөөтэйгүүр, мэдлэгтэй, чадвартай, боловсролтой, чадалтай залуу боловсон хүчин олонтой боловч тэднийг олны өмнө өрнөх тоглоомд оруулалгүй, олноос нууцлах, нөөцөнд байлгах бодлого барьдаг нам. Өөрөөр хэлбэл, тэд бол аргагүй том хожилын үед л гаргаж ирэх учиртай “нууц хөзөр”-үүд юм. Магадгүй, тэдгээр “нууц хөзөр”-ийнхөө нэгийг нь энэ удаа дэлгэв бололтой. Тэр нь Баатарын Болор-Эрдэнэ хэмээх улс төрийн хүрээлэлд төдийлөн танигдаагүй, шавилхан залуу. Мэдээллийн системийн магистр зэрэгтэй бөгөөд АНУ-ын Дэйл Карнеги академи, Сингапурын Кембридж инстутит, ОХУ, Малайз, Японд боловсрол эзэмшсэн боловсрол, мэдлэгтэй залуу аж. Мөн мэргэжил, мэргэшлийнхээ шугамаар бизнесийн салбарт ажиллаж, багагүй туршлага хуримтлуулжээ. Харин өнгөрсөн орон нутгийн сонгуулиар Баянгол дүүргийн ИТХ-д сонгогдон, одоо Баянгол дүүргийн Засаг даргын эдийн засгийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байгаагаас өөрөөр улс төрийн талбарт өрөг тавьж байгаагүй нэгэн юм байна.

Тэрээр бодлогын халз мэтгэлцээний үеэр асар туршлагатай өрсөлдөгчтэйгөө эн тэнцүүхэн мэтгэлцэж, аманд багтсан улс төрөөс илүү амьдралд ойрхон, биелүүлэхэд дөхөм арга замуудыг санал болгож байснаараа өөрийгөө хожил авч ирэх магадлалтай “нөөц хөзөр” гэдгийг батлаад амжсан юм. Түүнчлэн “Манай намд ганц бус 90 мянган манлайлагч хэрэгтэй” хэмээн тунхаглаж, АЗХ-ны Ерөнхийлөгч ганцаарчилсан тоглолт хийхгүй, багаараа чадавхижиж, энэ улс орныг хөгжүүлэхийн төлөө эерэг өөрчлөлт рүү хамтдаа тэмүүлж ажиллах учиртайг ч сануулаад амжсан. Түүгээр ч зогсохгүй, “Залуучууд бид энэ намын ирээдүй бус өнөөдөр нь юм. Бидэнд маргааш биш өнөөдөр ч боломж байна” гэдгийг уриалж, “Залуучуудын байгууллага цаг ямагт шинийг эрэлхийлэгч, шинэчлэгч, бусдыг эерэг өөрчлөлт рүү түүчээлэгч байх ёстой. Яг үнэнийг хэлэхэд, Ардчилсан залуучуудын холбоо нийгмийн хөгжлөөс хоцроод байна” гэдгийг ч хатуухан хэлээд авсан.

Аливаа зүйл, хүн ч ялгаагүй нэг газартаа удахаараа ээнэгшин дасаад, алдаа дутагдал, өмхийрөл, завхралыг нь ч олж харахаа больчихдог. Өвөг дээдэс маань “юм бүхэнд, тэр дундаа улс төр, төрийн бодлогод салхи оруулж бай” хэмээн захисаар ирсэн нь ч үүнийг л хэлсэн хэрэг биз ээ. Нэр дэвшигч Б.Болор-Эрдэнийн дээрх үгс ч бас АЗХ-г гаднаас нь, хөндлөнгөөс огт өөр өнцгөөс тэс ондоо нүдээр харсан ажиглалтуудаас үүдэлтэй нь илэрхий байна. Магадгүй, АЗХ-нд ийм өөр өнцөг, өөр бодлого, шинэ хандлага, шинэ салхи дадлага туршлага, улс төрийн популизмаас ч илүү хэрэгтэй ч юм бил үү.

Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө ч хагарал, талцлын хаалгаа хааж чадахгүй байна гэсэн шүүмжлэлд өртөж байсан АН ийнхүү шинэ хөзөр сөхөж, бодлогын тулаан хийж, Ардчилсан залуучуудын холбооны удирдлагаа сонгож буй нь цаанаа ч бас нарийн учир агуулгатай биз ээ. Өөрөөр хэлбэл, тэд залуусаа улам чадавхжуулж, 2020 оны сонгуульд Баатарын Болор-Эрдэнэ шиг олон олон “нууц хөзөр” дэлгэхээр бэлтгэж байж ч магад.

Юутай ч Б.Болор-Эрдэнэ, С.Эрдэнэболд хэмээх тоолбол нас чацуу, төөлбөл бие чацуу хоёр залуу жинхэнэ “спорт”-ын дүрмээр шударга тоглож, хүч чадал, хов живийн бус үзэл бодлын тулаан хийж, эерэг хандлага авч ирж байна. Энэ бол яахын аргагүй Монголын улстөрийн талбарт тогтвол зохих ёстой эрүүл үзэгдэл. Магадгүй, АН энэ эрүүл үзэгдлийг 2020 оны сонгуульд ч мөн амь бөхтэйгөөр тогтоож чадвал хагарал, талцлынх нь хаалга хаагдаж, Монголд улс төрийн шударга өрсөлдөөн, эерэг хандлага гэдэг зүйл жинхэнэ утгаараа биелэх боломж нээгдэхийг ч үгүйсгэхгүй.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (12)

  1. Uls tur gej zavaan uamandaa zaluusiig ashiglakhaa bolimoor um.Bolomj oldvol zaluus garch surakh l heregtei.

    0 0 Хариу бичих
  2. үнэхээр харахад нас биe жигдхэн боловч газар, тэнгэр шиг ялгаатай үзэл бодолтой хоёр залуу байна лээ. Болор-Эрдэнэ гэдэг энэ залууг нэр цэвэр, бас нилээд шинэ өнцгөөс юмыг харж энэ байгууллагад өөрчлөлт авчирах залуу юм уу гэж харж байгаа. Харин Эрдэнэболд бол АЗХ-д 10 жил болсон. Юу хийсэн юм бэ? Одоо л гэнэт хийдэг болчихов гэж дээ

    0 0 Хариу бичих
  3. АЗХ бол үлгэр жишээ ТББ. АЗХ гээр хүмүүжсэн залуус Монгол улсын ирээдүй, зөв төлөвшсөн залуус гэдгийг нийгэм хүлээн зөвшөөрсөн. АЗХ -гийн Ерөнхийлөгчийг сонгох сонгууль бол үүний тод жишээ юм.

    0 0 Хариу бичих
  4. С.Эрдэнэгийн захиалгат бичлэг. Бүхнийг мөнгө ,луйврын аргаар хүч түрж хийдэг алуурчин шорон сэтгэлгээтэй энэ нөхөр л захиалж бичүүлж. БГ дүүргийг хувьчилж авчаад,цохидог хүүхнээрээ удирдуулж байгаа.Дараа үеээ бас тавихнэлдээ. Эрдэнийн ганц авах юм нь унтдаг хүүхнүүдээ бүгдийг нь дэвшүүлдэг.

    0 0 Хариу бичих
  5. Энд сэтгэгдэл бичих гэж МАН-ын луйварчид уур хилэн хормлоо барьж ядан бухимдаж, хэлэх муу үг, санаагаа булж, өөрсдөө өндөг шиг өөгүй болох гэж ядаж байна. МАН- та нар "ХАР САНАА"- гаа яаж нуух гэсэн ч хараараа байна.. Жнь; МАН-ын луйварын 65- н өнөагийн төрх илэрхийлнэ... ккк

    0 0 Хариу бичих
    • Хэхэхэ АНы бузарууд цагаан санаатай гэнэ. Олон юм хуцалгуй 2012-2016 ард тумнээс луйвардсан $7.2 тэр бум долларыг болон Эрдэнэтийн 49 ард тумэнд буцаагаад огчих

      0 0
    • Хэхэхэ АНы бузарууд цагаан санаатай гэнэ. Олон юм хуцалгуй 2012-2016 ард тумнээс луйвардсан $7.2 тэр бум долларыг болон Эрдэнэтийн 49 ард тумэнд буцаагаад огчих

      0 0
  6. GANTS TARNI UNSHIHAAR AMIDRAL OORCHILOGDOHGUI DASNA GEHEER DARVINII ONOL BISH

    0 0 Хариу бичих
  7. Нам дарга нь ялтан Еронхийлогч нь торийн том хулгайч Еронхийлогчийн Тамгын газар гэж боон ял авхаа хулээж буй луйварчинд ийм нам хулгай луйвартай тэмцэх юм гэнэ.

    0 0 Хариу бичих
  8. АЗХ хоцорсон ТББ. Түүнийг АН нь тоодоггүй. Анх АПУ Батхүү хэсэг эрч авахуулах гэж үзээд олигтой юм болоогүй. Анхны нөхдүүд Батхүүгийн үеийнхнийг дагаж байж ганц нэг нь ажилтай болсон. АН нь хэзээч залуу үеэр цусаа сэлбэхийг хүсэж байгаагүй. Одоо хүсэх чүгүй. Учир нь тэд тэтгэвэртээ гарахаасаа өмнө өөррсдийгөө голдоггүй.

    1 0 Хариу бичих
  9. Ene holboo mongold hereggui dee. Hooson tolgoitnuudiig turd gargah shatnii gishguur bolood udaj bna. Iim hereggui hog hiij ulsaa dampuuruulahaa bolitsgoo.

    0 1 Хариу бичих
  10. "Ардчилсан залуучуудын холбоо нийгмийн хөгжлөөс хоцроод байна” гэдэгтэй санал нийлнээ.

    2 0 Хариу бичих