Хонь хүмүүсийг гадна төрхөөр нь ялгаж таних, тэр ч байтугай зөвхөн нүүр царайг нь тогтоож, фото зургаар нь ялгаж таних чадвартай болохыг Их Британийн эрдэмтэд баталжээ. Кембрижийн их сургуулийн эрдэмтэд жүжигчин Жек Жиленхолл, Эмма Уотсон, АНУ-ын Ерөнхийлөгч асан Б.Обама нарын царайг хонинд цээжлүүлсэн байна. Царайг таниулсны дараа хонинуудыг дээрх гурван хүний зургийг наасан гурван тэжээл өгөхөд танил царайтай хүний зураг наасан тэжээлээс идэж байжээ.
Судалгааны багийн ахлагч Жейми Гордон “Бид хонь хэн нэгнийг фото зургаар нь цээжилж тогтоох боломжтой юу гэдэг асуултад хариу олохыг хичээсэн. Эцэст нь хариугаа оллоо. Хонь хүнийг фото зургаар нь ялгаж таних чадвартай юм байна” хэмээн өгүүлсэн байна.
Туршилтад найман хонь оролцжээ.