МАН-ын Их хурлын 1309 төлөөлөгчийг сонгожээ

С.Сувд


МАН-ын 18 дугаар их хурлын төлөөлөгчдийг сонгох ажил 10 дугаар сарын 27-ноос энэ сарын 6-ныг хүртэл болж өндөрлөжээ. Их хурлын төлөөлөгчдийг намын Бага хурлаас баталсан журмын дагуу 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс намын гишүүдийн тоотой уялдуулан олгосон мандатын дагуу анхан шатны байгууллагын хурлаар ил тод, шударга өрсөлдөөний зарчмыг хангаж сонгоно хэмээн мэдэгдэж байсан. Энэ удаагийн их хурал өмнөх хурлуудыг бодвол 1309 төлөөлөгч буюу хамгийн олон төлөөлөгч оролцох болсноороо онцлогтой юм.

Намын их хурлаар  намын даргын улс төрийн илтгэл, Ерөнхий нарийн бичгийн дарга тайлан илтгэл, Хяналтын хороо тайлан илтгэл гэсэн XXVII их хурлаас хойших Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн байдал болон МАН-ын өнгөрсөн хугацааны үйл ажиллагааны тухай, мөн цаашид хэрэгжүүлэх зорилтыг агуулсан томоохон илтгэлийг сонсохоос гадна аймаг, сум, багаас намын гишүүдийн төлөөлөл болж ирсэн  Их хурлын төлөөлөгчдийнхөө санал, шүүмж мэдээллийг сонсч, мөрийн хөтөлбөр, дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэнэ.

Харин олон нийтийн зүгээс тус намын даргаар хэн сонгогдохыг сонирхон харж буй билээ. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)