Отгонтэнгэрт гарсан ослын үеэр үүргээ амжилттай гүйцэтгэсэн алба хаагчдыг шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Завхан аймгийн Отгон сумын нутаг, Отгонтэнгэр хайрханд гарсан ослын үеэр эрэн хайх ажиллагаанд үүргээ амжилттай гүйцэтгэн ажилласан болон Онцгой байдлын албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа алба хаагчдыг Төрийн дээд одон, медалиар шагналаа. Шагналыг өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин гардуулсан юм.

“Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор

-Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах салбарын аврах ажиллагааны зааварлагч, ахлах ахлагч Жамсрангийн Баяртогтох,

-Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн орлогч дарга, дэд хурандаа Лувсангийн Баясгалан

“Цэргийн гавьяаны одон”-оор

-Аврах тусгай ангийн Агаарын ажиллагааны салбарын бүлгийн дарга, шүхрийн зааварлагч, ахмад Ядамбатын Сэргэлэн,

-Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисдэг тэрэгний техникч Сосорбарамын Энх-Амгалан,

Цэргийн хүндэт медаль”-иар

-Аврах тусгай ангийн Агаарын ажиллагааны салбарын бүлгийн дарга, шүхрийн зааварлагч, дэслэгч Төмөрбаатарын Батсайхан,

Шударга журам медаль”-иар

-Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын аврах ажиллагааны технологи, аюулгүй ажиллагаа, олон улсын аврах багийн ажиллагаа хариуцсан мэргэжилтэн, ахмад Базарсадын Ганболд,

-Аврах тусгай ангийн Холбооны бүлгийн дарга, ахмад Батхүүгийн Отгонжаргал,

-Аврах тусгай ангийн Агаарын ажиллагааны салбарын шүхэрчин-нисэх төхөөрөмжийн нисэгч, ахлах ахлагч Бат-Очирын Ганзориг,

-Аврах тусгай ангийн Агаарын ажиллагааны салбарын нисэх төхөөрөмжийн техникч, ахлах дэслэгч Дэмиддагвын Батсүмбэр нарыг шагналаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. HUMUUS UHSEN GAZAR OCHOOD BAS UHIISHDEE. IIM BHAD YAGAAD SHAGNAHGUI GEJ. UHEHEER N SHAGNAH YUMU

    0 0 Хариу бичих
  2. Уулчдыг хайх биш гурав хоног архи ууж байгаад ирсэн гээ биз дээ..Талийгч нарын нэг ар гэрийнхэн ярьж байсан. Архи уугаад шагнуулдаг бол сайхан л байна. Ер нь тэгээд аврагч хүн хүн аврах, цагдаа хүн хулгай илрүүлэх зэрэг чинь үндсэн ажил нь юм байгаа бид дээ...Тэглээ гээд шагнуулаад, шагнаа баймгүй, тэдний хийх ёстой ажил үүрэг нь юм байгаа биз дээ. Татвюар төлөгч бидний мөнгөөр цалинжина, дээр нь юу хийж амжуулсан гэж шагнуулж байгаа дуракууд вэ? ккк

    0 0 Хариу бичих
  3. шагнал урамшуулал авах ёстой хүмүүс байж болох ч ямар учир шалтгаан, ёсзүйн мэдрэмжгүй сайд байна.

    0 0 Хариу бичих
  4. Ний нуугүй хэлхэд өчнөөн хүн амь эрсэдсэн бхад уу. Тгээд ч энэ чинь ажиллана биздээ. Эмч хүнд хагалгаа хийх нь ажил нь бдаг шиг онцгойгыхон ийм л ажил хийж цалингаа авах нь зүйн хэрэг бишүү

    1 0 Хариу бичих