Д.Хаянхярваа: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авахгүй гэж шийдсэн

Eagle.mn


УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаараа Ерөнхийлөгчийн 2017 оны төсвийн тодотголд тавьсан хориг, 2018 оны төсвийн төсөлтэй холбоотой асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар бүлгийн дарга Д.Хаянхярваа, 2018 оны төсвийн төслийн ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн нар мэдээлэл хийлээ.

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Бид Ерөнхийлөгчийн хоригийг бүхэлд нь хүлээж авах боломжгүй гэсэн бүлгийн шийдвэрээ гаргасан” гэв.

Түүний дараа УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн 2018 оны төсвийн төслийн талаар мэдээлэл хийхдээ “Манай ажлын хэсэг 2018 оны төсвийн төслийг гурван зарчмыг үндэслэн судалж байна. Нэгдүгээрт, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцэж байгаа эсэх. Энэ шаардлагыг хангасан байна гэж үзэж байгаа. Тухайлбал, төсвийн алдагдал 9.5 хувь байх ёстой. Засгийн газар найман хувьтай байхаар тооцож оруулж ирсэн. Хоёрдугаарт төсвийн хүрээний мэдэгдэлд нийцэж байна уу, үгүй юү гэдгийг нягталсан. Үүнд бүрэн нийцэж байгаа юм билээ. Гуравдугаарт, Засгийн газар орлого нэмэгдүүлэх, зарлага бууруулах алхам хийсэн эсэх. Орлогыг өмнөх оныхоос 690 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэн оруулж ирсэн байна лээ. Төсвийн зарлагыг 497 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байна. Энэ нь хөрөнгө оруулалтын төслүүд, зарим нэг сайдын урсгал зардал нэмэгдсэнтэй холбоотой. МАН-ын бүлэг үүн дээр нэг л өөрчлөлт хийх саналтай байгаа. Гадаад зээлийн ашиглалтад 1.1 их наяд төгрөг төсөвт тусгагдсан. Үүнээс 150 тэрбум төгрөгийг нь ЖДҮ-ийг дэмжих зориулалтаар хасах саналтай байгаа” гэлээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. ene muu Darkhany gulug odoo yu ve, zdakiig alakh yumsan

    0 0 Хариу бичих
  2. Би өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуулиар танай намаас 3 хүнээр тооцож 210 мянган төгрөг авсан. Тэгээд саналаа Баттулгад өгсөн. Тэр мөнгөө хүүхдийнхээ дансанд нөхөж хийсэн. Тийм учир ард түмэндээ уриалж ирэх сонгуульд энэ нам мөнгө тараавал шууд аваарай. Энэ мөнгө таний хүүхдийн мөнгө юм шүү. Сонголтоо харин чин өөрийн хүслээр сонголтоо хийгээрэй.

    0 0 Хариу бичих
    • chi muu horlon suitgegch hulgaichtaigaa mongoloos zailaarai bid amidarmast bna shuu

      0 0