Монгол миссүүд дэлхийд улам бүр чанаржиж байгааг А.Баярцэцэгээр төлөөлүүлэн хэлж болно. Тиймдээ ч тэрээр өнгөрсөн жмил дэлхийн миссийн тэмцээнд шилдэг 11 миссийн нэгээр шалгарч Монгол улсын рекордыг шинэчилсэн билээ. Мисс А.Баярцэцэг "Multimedia" шалгаруулалт буюу "Mobstar" аппликейшны санал хураалтад тэргүүлж, энэхүү амжилтын эзэн болсон юм.
Тэгвэл монголчууд үүнээс ч илүү амжилт авчирч эх орныхоо нэрийг дэлхийн өнцөг булан бүрт цуурайтуулна хэмээн мисс Ц.Энхжингээс битүүхэн хүлээж байгаа.
Энэ жилийн Дэлхийн миссийн тэмцээнд оролцохоор Ц.Энхжин бол гадаад хэлийг сайтар эзэмшсэн интерьер дизайны чиглэлээр компани байгуулан удирдаж яваа бүсгүй. Тэрээр Олон Улсын хэмжээний мастер Монгол Улсаас анх удаа Дэлхийн ноён оргил Эверестэд Непал болон Түвдийн талаас гурван удаа авирсан анхны уулчин Олон Улсын хэмжээний мастер Б.Цэвээндаш охин юм.
Зураг зурж, уран уншлага уншдаг Ц.Энхжин Үндэсний ялагч шалгаруулах тэмцээнд "Чонын бүжиг"-ээр өрсөлдсөн. Тэрбээр дэлхийн миссийн тэмцээний хамгийн гол үзүүлэлт болох хүмүүнлэгийн үйлст гол анхаарлаа хандуулж буй. Хүмүүнлэгийн үйлсийг хийж байна гээд хэдэн хүүхдүүдэд бэлэг сэлтхэн өгөхөөр хязгаарласангүй гэр хороолол, хөдөөгийн сургуулийн ариун цэврийн байгууламжийг илүү боловсронгуй, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд ээлтэй болгох хүмүүнлэгийн төсөл санаачилжээ.
Мисс Ц.Энхжин арваннэгдүгээр сарын 18-ны өдөр БНХАУ-ын Саньяа хотноо тодрох “Miss World 2017” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож байгаа юм.
Жил бүрийн Дэлхийн мисст оролцогчдын дунд “Multimedia” шалгаруулалт явагддаг. Шалгаруулалтад амжилттай оролцохын тулд “Mobstar” аппликейшнээр олон санал авах ёстой.
Одоогоор“Multimedia” шалгаруулалт эхэлсэн бөгөөд Монголын мисс Ц.Энхжин нэгдүгээр байрт явж байгаа тул энэ эрчээ алдахгүй хадгалах түрүүлэхэд нь монголчуудын маань дэмжлэг хэрэгтэй байгаа юм.
САНАЛ ӨГӨХ ЗААВАР:
Mobstar аппликейшнийг татаж авах-> Facebook эсвэл Google хаягаар нэвтрэх-> Search хэсэгт Enkhjin Tseveendash гэж бичиж хайх-> Enkhjin Tseveendash хаяг гарч ирмэгц хуруугаа баруун тийш эргүүлэн саналаа өгөх.
Тайзан дээр түүнийг Энхжин биш Монгол гэж дуудна. Тиймээс элэг нэгт Монголчууд та бүхний дэмжлэг хамгийн чухал юм шүү.