Д.Тэрбишдагва: Сайд нар “давхар дээлэндээ” бүдэрч унаад байгаа юм биш биз

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны оны төсвийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Засгийн газрын ажлын хэсгээс асуулт асууж хариулт авч байна. Энэ үеэр УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва “Төсөв хэлэлцэж байхад сайд нар бүгдээрээ чуулганы хуралдаанд оролцох ёстой. Гэтэл энд гуравны нэг нь л ирсэн байна. Би УИХ-ын гишүүн давхар Засгийн газрын гишүүнээр ажиллахыг эсэргүүцдэггүй. Гэхдээ ажилдаа хариуцлагатай хандах хэрэгтэй. Сайд нар эхнээсээ “давхар дээлэндээ” бүдэрч унаад байгаа юм биш биз дээ. 2018 оны төсвийн тодотголтой хамт 16 хуульд өөрчлөлт оруулахаар оруулж ирсэн байна. Бүх сайд нартай холбоотой асуудал байна. Энэ бүхэнд чинь Сангийн сайд дангаараа хариулах боломжгүй” гэв. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)