ТЕГ-ын дарга Д.Гэрэл гэж хэн бэ

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар ТЕГ-ын дарга Б.Хурцыг чөлөөлж БНСУ-д суух элчин сайдаар томилох саналыг өргөн барихаар болсон. Гүйцэтгэх засаглалын  хуралдаанаас гарч ирсэн түүнээс сэтгүүлчид  “ТЕГ-ын дараагийн дарга хэн байх вэ гэсэн асуултад талаар сэтгүүлчдийн асуултад, "Д.Гэрэл бол ажлаа сайн мэддэг хүн" гэснээс өөр зүйл хэлсэнгүй. Харин ТЕГ-ын дараагийн даргаар томилогдож буй Д.Гэрэл “Ажилтайгаа танилцсаныхаа дараа ярилцлага өгнөө” хэмээн товчхон хариулсан.

Тэгвэл ТЕГ-ын дарга Д.Гэрэл гэж хэн бэ.  Д.Гэрэл нь 1952 онд Улаанбаатар хотод төрсөн. Орос гуравдугаар сургуулийг төгсгөж,  ОХУ-д Улсыг аюулаас хамгаалахын дээд сургууль, Токиогийн Гадаад хэлний дээд сургуулийг дүүргэсэн.

Тэрбээр НАХЯ-ны УАХЕГ-т ажилтан, ахлах ажилтан, Токио дахь ЭСЯ-нд дипломат ажилтан, УАБХГ-ын Тамгын хэлтсийн орлогч, Гадаад тагнуулын албаны дарга, Токио дахь ЭСЯ-нд зөвлөх консул, мөн ЭСЯ-нд зөвлөх консулын хэлтсийн дарга, БНСУ-д суугаа Монгол Улсын бүрэн эрхт элчин сайдаар тус тус ажиллаж байжээ.

Д.Гэрэл өмнө нь ТЕГ-ын даргаар 2012 оны дөрөвдүгээр сарын 18-нд томилогдож  2013 оны 5 дугаар сарын 18-ныг хүртэл ажиллаж байсан юм.

Гэрэл  БНСУ-д суух элчин сайдаар 2009 оноос ажиллаж байсан бол түүнийг 2011 онд эргүүлэн татаж байсан байна. Түүнийг 2012 онд ийнхүү ТЕГ-ын даргаар томилж тус газрын даргаар ажиллаж байсан Р.Болдыг үүрэгт ажлаас нь гэнэт чөлөөлж байсан. Энэ цаг хугацаа бол 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн байсныг хэлэх нь зүйтэй.

ТЕГ-ын даргын томилгоо зургаан жилийн хугацаатай байдаг. Тэгвэл өмнө нь Д.Гэрэлийн бүрэн эрхийн хугацаа талдаа ч ороогүй байхад ажлаас нь чөлөөлсөн байна. Тэрбээр энэ шийдвэрийг эмнэлэгт байхдаа сонссон бөгөөд урьдчилан ямар нэгэн мэдэгдэл аваагүй гээд  “Намайг ямар үндэслэлээр ажлаас халсаныг мэдэхгүй байна. Засгийн газар хуралдах үед би эмнэлэгт байсан. Одоо ч эмнэлэгт хэвтэж байна. Эмнэлгээс гараад тушаалтай танилцана. Би ажлаа өгөх хүсэлт гаргаагүй” гэж ярьж байжээ.

Ерөнхий сайд энэ талаар “ТЕГ-ын дарга бол Монгол улсын нүд чих болж зөв шийдвэр гаргахад мэдээллээр хангах байгууллага. Гэтэл үүргээ биелүүлж ажиллахгүй байсан. Тухайлбал, Якунины захидал надад ирэхээс өмнө сонин дээр гарсан. Яагаад тэгэв. Захидлыг задалсан хүнийг олоод ир гэхэд биелүүлээгүй. Солонгосоос шатахуун оруулж ирье гэхэд хэдэн авлигач нь нийлж байгаад Солонгосын компаниас 30 мянган ам.доллар идчихсэн байсан. Мөнгө хүлээж авсан хүнийх нь гарын үсэгтэй баримтыг олж өгөөд энэ хэргийг тодруул гэхэд тэгээгүй. “Роснефть” дээр очоод шатахууны үнээ битгийн буулга. Нэмээд бай гэж хэлсэн хүн бий. Тэр хүнийг мөн олоод ир гэсэн ирээгүй. Ийм байхад нь даргыг нь өөрчлөхгүй яах юм бэ” гэж хариулж байсан нь хэвлэлийн хуудсанд үлдсэн байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Ene Gerel gej aihtar mergejiliin hun baina

    4 0 Хариу бичих
  2. Нээрээ 2016 оны сонгуулийн дараа Баабар ингээд МАН сүүлийн удаа бадамлаж байна гэсэн яах аргагүй л үнэн хэлж дээ.

    0 1 Хариу бичих
    • hurelsukh elchin said narig tomildog bolsimu? genkogiin asuudal bailgude

      0 0
    • ХАРИН ҮГҮЙ. ХҮРЭЛСҮХ АРД ТҮМНИЙ НҮДЭН ДЭЭР ХУРЦЫГ ЭЛЧИН САЙДААР ТОМИЛЖ МИ ЭНХБОЛДОД БУУЖ ӨГЧ БАЙНА.

      0 0
  3. gerel dargad bayar hurgie.ene ued ene ajliig hiij chadna gedegt ergeleh zuil alga

    6 0 Хариу бичих