Төсвийн байнгын хорооны хуралдаан хойшиллоо

Eagle.mn


УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн Сангийн сайдын томилгоонд тавьсан хоригийг хэлэлцэхээр төлөвлөсөн юм. Гэвч Байнгын хорооны ирц бүрдсэнгүй. Тиймээс Байнгын хорооны хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Төсвийн байнгын хоро 19 гишүүнтэй бөгөөд Д.Тогтохсүрэн, Ц.Нямдорж, О.Батнасан, Б.Баттөмөр нарын есөн гишүүн хуралдааны танхимд орж ирээд байсан юм. Харин тус байнгын хороонд харъяалагддаг АН-ын бүлгийн гишүүд олонхи өөрсдөө ирцээ бүрдүүлэх ёстой гэсэн байр суурь илэрхийлж хуралдаа ирсэнгүй. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)