Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх Байнгын хорооны ирц бүрдэхгүй байна

Eagle.mn


УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн Сангийн сайдын томилгоонд тавьсан хоригийг хэлэлцэхээр төлөвлөсөн юм. Гэвч Байнгын хорооны ирц бүрдэхгүй байна. Төсвийн байнгын хороо 19 гишүүнтэй бөгөөд одоогийн байдлаар Д.Тогтохсүрэн, Ц.Нямдорж, О.Батнасан, Б.Баттөмөр нарын есөн гишүүн хуралдааны танхимд орж ирээд байна. Тус байнгын хороонд харъяалагддаг АН-ын бүлгийн гишүүд олонхи өөрсдөө ирцээ бүрдүүлэх ёстой гэсэн шаардлага тавьж хуралдаа ирээгүй байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)