З.Энхболд: Тэр 30 гэр бүлийг өөрсдөө олцгоо

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос “Eagle телевиз дараахь тодруулгыг авлаа.

-Ерөнхийлөгчийн Сангийн сайдын томилгоонд тавьсан хоригийг Үндсэн хууль судлаачид янз бүрээр хүлээн авч байна. Нэг хэсэг нь Ерөнхийлөгч хориг тавих бүрэн эрхтэй гэж байгаа бол нөгөө хэсэг нь Үндсэн хуулийн суурь зарчмаараа бол хориг тавьсан нь буруу гэж байна?

-Үндсэн хууль болон бусад хуулиудад Ерөнхийлөгчийн хориг тавих эрх бий. УИХ-аас баталсан хууль, бусад шийдвэрүүдэд хориг тавьж болно гэсэн үг. Үндсэн хууль судлаачид, хуульчид  янз бүрийн юм ярьж болно л доо. Болно, болохгүй гээд хүмүүс ярьж л байг. Ерөнхийлөгч хориг тавихдаа хэн нэгэн хүнээс асуухгүй л дээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өршөөлийн хуульд хориг тавихдаа “Авлигалын гэмт хэргийг Өршөөлийн хуульд хамруулсан нь буруу” гэж үзсэн. Түүнийг нь тухайн үеийн УИХ-ын гишүүд хүлээж авсан. Ерөнхийлөгчийн байр суурь тухайн хориг дээрээ тодоор илэрхийлэгддэг. Авлигалын гэмт хэргийн Өршөөлийн хуульд хамруулсан нь Ерөнхийлөгчид таалагдаагүй. Яг түүнтэй адилхан Ч.Хүрэлбаатар гишүүнийг Сангийн сайдаар томилох ёсгүй гэж үзсэн. Зөвшилцөхдөө энэхүү байр сууриа илэрхийлсэн. Үгүй гэсээр байтал УИХ сайдаар томилсон. 30 гэр бүл гэж сонгуулийн үеэр гарсан нэр томъёо. Үүнийг сүүлийн үед их шүүмжилж байна. Олон нийт энэхүү 30 гэр бүлийг өөрсдөө олцгоо. Тодруулбал, байгалийн баялгийг лиценз нэрээр үнэгүй авчихсан хүмүүсийг хэлж байгаа юм. Энэ хүмүүс төрд нөлөөлөөд байна. УИХ-ын гишүүн хийж байдаг л юм байгаа биз. Гүйцэтгэх засаглал руу битгий ор гэсэн бодлогоо Ерөнхийлөгч маш тодорхой хэлсэн. Засгийн газрын гишүүдийг томилсон тогтоолын зөвхөн Ч.Хүрэлбаатарыг томилсон хэсэг нь л Ерөнхийлөгчид таалагдахгүй байгаа юм. Яагаад гэвэл, өөрийнх нь бодлоготой нийцэхгүй байна. Ерөнхийлөгч бол Үндсэн хуулиа биелүүлж байгаа. Үндсэн хуулийн 6.1-д байгалийн баялаг ард түмний өмч гээд биччихсэн байгаа. Байгалийн баялаг ард түмний мэдэлд байдаг ард түмний өмч юм бол яахаараа Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Гантулга, Гансүх, зөвлөх К.Дэмбэрэл нар нь Увс аймгийн Бөхмөрөн сумын Хотгоршандын уурхайг хоёр сая ам.доллараар зардаг юм бэ. Нийтийн өмч юм бол би, чи мэдэх ёстой. Хоёр сая ам.доллараар төлчихөөд нэг ч төгрөгний татвар төлөхгүйгээр алга болчихсон. Нэг муу амбаарыг 100 мянган төгрөгөөр төлөхөд хүртэл дуулдлага худалдаа явуулдаг төрийн өмчийн хуультай шүү дээ. Үндсэн хууль зөрчсөн ийм асуудал яригдаж байгаа учраас УИХ-ын 76-г Ерөнхийлөгчийн бодлоготой нэг байна уу, үгүй юү гэдгийг шалгаж үзэж байгаа юм. Зүгээр л туршиж үзэж байна. УИХ 30 гэр бүлийнхээ талд байна уу, эсвэл Монголын ард түмэн болон Ерөнхийлөгчийн талд байна уу гэдгийг л харъя. Кноп дарсан хүмүүсийн нэрийг нь харъя. Байнгын хорооны хурал дээр 30 гэр бүлийн жагсаалтыг надаас асуугаад байна лээ. Гурван сая иргэн гэдэгтэй холбож 30 гэр бүл гэдэг яриа гарсан юм. Түүнээс биш байгалийн баялгаар баяжигчид 30 гэр бүлийнхнээс хамаагүй их. Н.Багабандийг хүртэл ярьж болно ш дээ. Оюутолгойн ТУЗ-д суугаад жилдээ 100 мянган ам.доллар авдаг. Н.Багабанди гэдэг сайн хүн сайн ажиллаад ийм мөнгө авч байгаа юм биш. Төр 34 хувийг нь эзэмшдэг учраас тэнд суугаад авч байгаа юм. Зүй нь авсан мөнгөө улсад өгөх ёстой ш дээ. Томилгоогоор сууж байгаа учраас. Хууль зөрчөөгүй. Гэхдээ байгалийн баялгаас Н.Багабанди гэдэг хүн илүү хүртэж байна уу, эсвэл 34 хувь нь илүү оногддог Монголын ард түмэн илүү хүртэж байна уу.

-Шүүхээс гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэн нэгнийг буруутгаж түүнийгээ хориг тавих үндэслэлдээ дурдсаныг шүүмжлээд байна л даа?

-Төрийн ажилд заавал шүүхээс гэм буруутайг нь тогтоох албагүй ш дээ. Хэрэв шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол тэр хүн шүүхээс ял авах ёстой. Ах дүүсээрээ Монголын баялгийг зарчихаад Сангийн сайд хийж чадна гэж бодохгүй байна. МАН дотор Сангийн сайд хийчих хүн олон байна. Хамгийн сүүлд батлуулсан төсвийн тодотголыг нь хар л даа. 55 тэрбум төгрөгийг салхинд хийсгэж байна. Энэ зөв бодлого уу. Би бол буруу гэж бодож байгаа. Ерөнхийлөгч мөн адилхан буруу гэж бодож байгаа. 55 тэрбум төгрөгөөр арьс шир боловсруулах үйлдвэр байгуулж малчдын гар дээр үнэгүйдээд байгаа арьч ширийг авч боловсруулад зар л даа. Төсөв санхүү хэцүү байна, хүүхдийн мөнгийг хасъя, татвар нэмэхээр боллоо гээд байсан нь худлаа байсан юм уу. Мөнгө байгаа л юм байна ш дээ. Түүхий эдийн үнэ сэргэж байгаа юм байна. Өнгөрсөн дөрвөн жилд бол үнэхээр хэцүү байсан.

-Та УИХ-ыг тандахын тулд хориг тавьсан гэж хэллээ?

-Үгүй ээ, энэ бол бодлогын асуудал байгаа юм. Ерөнхийлөгч уул уурхайн бизнестэй хүнийг “Засгийн газраас хол бай” гэсэн. УИХ үүнтэй. Үүнтэй санал нэгдэх үү, үгүй юү гэдгийг л шалгая гэсэн юм.

-Засгийн газраа бүрдүүлэх нь Ерөнхий сайдын бүрэн эрх. Түүнийг нь батлах УИХ-ын бүрэн эрх. Гэтэл Ерөнхийлөгч хориг тавьж байгаа нь Ерөнхийлөгч УИХ-ын бүрэн эрхэнд халдаж байна гэсэн шүүмжлэл бий. Үүн дээр юу хэлэх вэ?

-Ерөнхийлөгч Үндсэн хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлж байна. Хүлээж авах эсэх нь УИХ-аас өөрөөс нь хамаарна. Түүнээс биш Ерөнхийлөгч Ч.Хүрэлбаатарыг халсугай гэсэн шийдвэр гаргаагүй шүү дээ. Ерөнхийлөгч Монголын ард түмэнд амласан ажлаа хийж байна. УИХ бас ажлаа хийг. Хоригийн хэлбэр дээр битгий ярь.

-Хоригийн хамрах хүрээ Үндсэн хуулийнхаа суурь зарчимд нийцэж байна уу, үгүй юү гэдэгт л асуудал байна?

-Үндсэн хуулийн суурь зарчим бол гүйцэтгэх засаглал, хууль тогтоох засаглал тусдаа байх. Уг нь Ерөнхийлөгч Засгийн бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрт бүхэлд нь хориг тавих байсан юм. Хориг тавьсан ч гэсэн хүлээж авахгүй учраас нэмэргүй гэж бодсон. УИХ-ын энэ шийдвэр Үндсэн хуулийн суурь зарчмыг эвдчихсэн.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (77)

  1. 100 xywi demjij baina daanc turd ixenx n xylgaichid shaxaachid ....

    0 0 Хариу бичих
  2. Өөрсдөө "бодоод"ольё асуудал юм уу,1.очихбат,2.багабаньд,3.баяр,4.сү.батболд,5.нямтайшир ,6.содбилэг... гээд цааш нь ҮРГЭЛЖЛҮҮЛ

    1 0 Хариу бичих
  3. Тодорхой хэллээ. Уул уурхайн бизнестэй хүмүүс төрөөс зайлаасай! Хүйтэн царайт багабанди,ховдгийн гай очирбат ,далан худалч элбэгдорж, шулам санжийн баяр,хужаа энхболд болон эдгээр хүмүүсийн далбаан доор монголын баялагаар тоглогчдыг бүгдийн буудаж хая!!!!!!

    1 0 Хариу бичих
  4. Зи өөрийгөө битгий мартаарай

    0 1 Хариу бичих
  5. Маш тодорхой байна ! Дэлхий дахинаас : - Танай УИХ-ийн гишүүн Батболд,Энхамаглан,Дэлгэрсайхан,Цогтбаатар,Элдэвочир гэх нөхдүүд оффшортой гэдгийг нэгэнт зарлаад баталгаажуулчихсан Эдгээр этгээдүүд бүгд МАН-ых байдаг 30 гэр бүлийг эндээс эхлэн тогтоох хэрэгтэй

    1 0 Хариу бичих
  6. Увсыхан өөрсдөө Хүрлээгийханд уурхайгаа бэлгэлцийн болвуу ? Тэглээч гэсэн үндсэн хуулиар бол тус уурхай нь монголын ард түмний баялагаа гээд 6-ийн 1-д нь заацан юм бишүү ? Ах дүү нараараа нийлсэн бүлэг хулгай юм бишүү ? ОЙЛГОМЖТОЙ Эсвэл бид 3 сая ӨМБҮҮНҮҮД юм болвуу ? !

    1 0 Хариу бичих
  7. энэ харин маш зөв эрүүл чиглэл гаргаж З Энхболд ёр нь ийм явдалыг таслан зогсоох ёстой яагаад ийм хүмүүс сонгож тэр нь бүр боломжоо алдахгүй гэж улайрч хэн нэгэн рүү үсчиж их шунамхайрч үхэх гэж байгаа нь

    1 0 Хариу бичих
  8. Монголд ажилдаг Х Солонгосчуудыг нэрээр гадаад ажилсан гэж цалингийн 60-70 хувийг суутгаж авдаг гэсэн. Багабандийн цалинг иймэрхүү үндэслэлээр хурааж авая

    1 0 Хариу бичих
  9. Зии хэмээн олонд алдаршаад буй новшийн хийж байгаа ажил даа. Увсын ард түмнийг МОНГОЛЫН ЕВРЭЙ шиг үздэгээ болимоор юм. АН ыг хагалган бутаргаж тараасан одоо бүр Монгол улсыг тарааж бутаргах алсын санаатай. Ерөнхийлөгч маань яаж нүдэн сохорхоороо ийм юм олж тавьдаг байна. Зандаахүүгийн Энхболдыг Элбэгдоржийн нэгэн адил зайлуулж төрөөс хол байлгавал зохино. Төрөлхийн төрийн хутгуур хүн. Зийкаагийн сонгуулийн цор ганц ивээн тэтгэгч бол Уул уурхайн том бизнэсмэн ТОМ БАНДИ хэмээн олонд алдаршсан АУМ ХХК ЗАХИРАЛ Өвөрхангай аймгийн Уяанга сумын алтны ордыг эзэмшигч Мягмарсүрэн шүү дээ. Ил цагаан хэдэн тэр бумыг авч байлаа. Одоо бас цагдаад гараа шургуулж Ядамдорж гэж хамаатны хурандааг томилуулж амжсан.

    1 1 Хариу бичих
  10. Монгол улсын ерөнхийлөгч олохгүй чадахгүй бол ард түмэн олох уу? Тодорхой юм ярь чадахгүй бол хулгайч нартаа хүч хүрэхгүй юм бол битүү хатуу юм ярьж хэрүүл дэгдээх шаардлага байхгүй. Адилхан хулгайч нар л яг ингэж хулгайчийг бариарай гэж худлаа хашгирдаг юм. 8 жил ерөнхийлөгч хийгээд худлаа хашгирсаар гадна дотны хулгайч нарт өршөөл үзүүлсээр буулаа . Баттулга тэр 30 гэр бүлд Зи-тэйгээ хамт багтах учираас өөрсдөө ол гэж маазарч баых штв дэ

    0 0 Хариу бичих
  11. Энэ лицензтэй улсууд дотор хууль есоор авсан богоод зугээр ажлаа хийгээд явж байгаа улсууд зондоо бий харин улсын хоронго сан хомрогийг сэгсэрсэн Монголын торд гарсан тэргууний хулгайчуудын 30 гэр булийг гаргаад ир гэвэл АНы хэдэн луйварчид энэ 30 бугдийг нь дуургэх байх шуу Зика

    3 0 Хариу бичих
    • Яаг унэн

      0 0
  12. Энэ 30 гэр бүл гэдэг нэр томьёог дотор нь хэд хэдэн төрөлд ангилж болно гэж бодогдох,1-д: Нийгэм солигдоход төрд ойрхон,мэдээлэлд илүү ойр байсан давуу эрхээ ашиглаж өмч хувьчлалаар баяжсан гэр бүлүүд,2-д:Төрийн албыг баяжих хэрэгсэл болгож,авилгалыг монголд цэцэглүүлж төрөөс төрсөн тэрбумтан гэр бүлүүд,3-д: Дээрх хоёрыг зэрэг хэрэгжүүлж баяжсан олигархууд,МАНАН мафийн гэр бүл,4-д:өөрсдийн хүч хөдөлмөрөөрөө компани байгуулж,олон хүнийг ажилтай болгож,шудрагаар татвар төлөгч баялаг бүтээгч гэр бүлүүд.....Эхний гурвын эхний нэг хоёрт нэрлэгдэх гэр бүлүүдэд яалт ч гүй Женко,Зика,Мие,Наамбарвааний гэр бүлүүд,хамар,сахалтын гэр бүлүүдтэй жирийгээд бичигдэнэ дээ

    3 0 Хариу бичих
  13. бүгд идсэн уусан байж юугаа хэмлээд байнаа бүдий нь төрөөс холдуулах хэрэгтэй

    0 0 Хариу бичих
  14. Луйварчин хулгайчаа яривал хэн Баттулга Зика Эбээ нарыг гуйцэх вэ дээ. Баттулга нь стратегийн ордыг Монголд нэг ч тогрогний ашиг оголгуйгээр хужаа нарт $250 саяаар зарсандаг Зика 1996-2000 ТОХны дарга байхдаа Соцын уед баригдсан бух омч хоронгийг Баттулга мэтийн луйварчидтайгаа хамт цусалсандаг Эбээ нь одоо 1996 оноос хойш мороодож байсан мороодол нь биелэж Эрдэнэтийн 49 эзэн болсондог хэн айхтар луйварчин бэ Зикагуа

    3 0 Хариу бичих
  15. Ордгуй гэхдээ бэлэн монготэй 1996-2000 2012-2016 улсын хоронго монгийг тэр бум доллараар нь цусалсан АНы луйварчин 30 гэр булээ зарлаач Зика минь. Чи тэр 30ийн эхний 15 орох байх шуу. Чиний УИХын дарга байх уед $7.2 тэр бум сураггуй алга болсон танай хэдэн луйварчид энэ их монгондээр алалцаж улс орныг юучгуй болтол нь молжоо биз дээ

    1 0 Хариу бичих
    • Зика 1996-2000 ТОХны дарга байхад ЗХУын тусламж болон 14 тэр бум долларын зээлээр баригдсан улсын бух омч хоронгийг унэгуй шахуу АНы хэдэн луйварчиддаа тарааж огсний санаж байна

      2 0
  16. хутган үймүүлэгч тийм сайн байсан юм бол АН-аас томилогдсон ЗГ- Монгол улсыг 4-н жил самарсан биз дээ

    2 1 Хариу бичих
  17. Ч.Хүрэлбаатар гэдэг хүн уул уурхайтай холбоотойг баримтаар нотлох хэрэгтэй. Ерөнхийлөгч нь баримтгүй юм ярьж хориг тавьдаг тэрийг нь УИХ хүлээж авдаг болох юм бол энэ улс дампуурна.

    0 1 Хариу бичих
  18. Huzugui+Zika=Zika+Tugjil Zika: 2say$ ord zarahad tailagnah heregtei! OT gereenii 2terbum$ dubain gereeg tailagnah hereggui. 15terbum$-n zeel zardal tailagnah heregui! ur bish uglug getsgeey! 60terbum tugrug, 30 gerbul, 55 terbum tugrug ? er n

    0 0 Хариу бичих
  19. Ene Zii gj muu ard tumniig doromjilson hun neg bnaa

    0 1 Хариу бичих
  20. Доошоо харж гөлөгнөөд энэ хүн нэг л биш. Өөрсдөө ол таа ч гэх шиг. Тэр Женко нь киноны алуурчин дууриаж тэнэгтдэг бацаан байгаа биз.Монголчууд Оросуудын боддог шиг тэнэг биш шүү дээ.

    0 0 Хариу бичих
  21. Zica virus yumdaa

    0 1 Хариу бичих
  22. 30 ger buliin 1t Genko. Zika 10 dunduur davhij yavna lee!!!

    2 0 Хариу бичих
  23. энэ хүн яг галзуурсан байхаа. Ерөнхийлөгч нь УИХ- аа шалгаад энэ юу болоод байгаа юм бэ? Зи гэдэг хүний өш хонзон өнөө маргаашийн таашаалаас болоод улсын ажил гацаж, хэн нэгнийг ямар ч баталгаагүй бичиг баримтаар адалж болдог юм уу?

    6 1 Хариу бичих
  24. Даралт ихсэх, тархи – зүрхний титэм судасны хатуурал нарийсал, цусан хангамжийн дутагдал, хэм алдалт, шигдээс – ишеми, цусны өтгөрөл, холестрин ихдэх зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлж, хүндрэлээс сэргийлэх, нөхөн сэргээх үйлчилгээ бүхий Ханаагүй тосны хүчлийн /ОМЕГА КОМПЛЕКС/ ЛИ ЭР КАН бүтээгдэхүүнийг борлуулж байна. . ҮНЭ: 1 сар: /1 сав/ 240’000₮, 1 курс-: /3 сав/ 720’000₮, Утас: 96665038 ЛИ ЭР КАНы танилцуулга https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

    0 0 Хариу бичих
  25. Ерөнхийлөгч Х.БАТТУЛГА Хүрэлбаатарыг сангийн сайд болгохоос татгалзаж хориг тавьсны хүчинд 2018 оны төсөвт ард түмний орлогыг нэмэх хүүхдээ асарч буй ээжийн мөнгө.оюутны сургалтын төлбөрийн зээл гэх мэт мөнгө суулгахаар боллоо.МОНГОЛЧУУД БИД Ерөнхийлөгч Х.БАТТУЛГАДАА БАЯРЛАЛАА

    1 5 Хариу бичих
    • Хахаха АНы хэдэн Илжигнууд онгорсон зууны Коммунистууд шиг болчих гэж энхрийн хайрт намдаа баярлаа гэнэ

      1 0
    • Хуцдаг хулих вэ

      0 0
    • Харин тийм шүү зөв талаас нь ойлгоосой ард түмэн өөрсдийгөө бодоосой хийх ажилд нь садаа болохгүй байгаасай билээ л гэж бодож сууна

      0 1
  26. uneniig l helsen hund hun bolgon durtai baihaa bolison tsag yumda.er ni yas yuman dr ene erliiz hurliizuud mongoliin ard tumniig doromjilj samarch duuslaa shdee.odoo yug huleegeed bga gj.

    0 0 Хариу бичих
    • Улс орныг самарснаа яривал АНы хэдэн бузаруудыг тэр дундаа Баттулга Зика Эбээ нарыг гуйцэх хун байхгуй. Баттулга нь стратегийн ордыг Монголд нэг ч тогрогний ашиг оголгуйгээр хужаа нарт $250 саяаар зарсандаг Зика 1996-2000 ТОХны дарга байхдаа Соцын уед баригдсан бух омч хоронгийг Баттулга мэтийн луйварчидтайгаа хамт цусалсандаг Эбээ нь одоо 1996 оноос хойш мороодож байсан нь биелэж Эрдэнэтийн 49 эзэн болсондог хэн айхтар луйварчин бэ

      1 0
  27. ХЭ ХЭ МОНГОЛЧУУДААР ӨӨР ЯАЖ ТОГЛОМООР БАЙНА? ОРОСУУД НЬ МОНГОЛЧУУДЫГ ТЭНЭГ ГЭДЭГТ БҮҮР ИТЭГЧИХЭЖ.

    2 0 Хариу бичих
  28. Eronhiilogch, Ih hural,zasgiin gazriin tubshind yarigdaj baigaa asuudal bur hamgiin hariutslagatai 3 sayaniig 30 ger buleer tolooluulsen geed hariutslagaui dugrah hereggui ee. Ter 30 ger bul 200 hun gedeg ner, helleg uls tord zugeer ch ner tomieo bolloogui ni lavtai. Hudlaa ner tomieo meteer hii hooson yum ugneesee bultah utgagui ee. Helsen l bol helsen.Helsen 30 ailaa helsneeree ta ooroo nerleh estoi. Zika virusiin helsen ugeer bid haij yavah hereg uu. Ugui shuu.Tiim yum baidaggui yum aa. Helsen ugendee ezen bol!!! Zika chi huuhded hicheel zaaj tomieo yarij baigaa bish dee .Bolij uz.

    1 0 Хариу бичих
  29. ЗА БИ НЭРЛЬЕ 1. ЗИКА ВИРУСИЙН ХАЛДВАР АВСАН ЗАГАЛМАЙЛСАН ЭЦЭГ

    2 0 Хариу бичих
    • Баттулга Зика Эбээ нарыг гуйцэх вэ дээ. Баттулга нь стратегийн ордыг Монголд нэг ч тогрогний ашиг оголгуйгээр хужаа нарт $250 саяаар зарсандаг Зика 1996-2000 ТОХны дарга байхдаа Соцын уед баригдсан бух омч хоронгийг Баттулга мэтийн луйварчидтайгаа хамт цусалсандаг Эбээ нь одоо 1996 оноос хойш мороодож байсан нь биелэж Эрдэнэтийн 49 эзэн болсондог хэн айхтар луйварчин бэ

      2 0
    • Номтойбаяр.хүрэлбаатар Миеэ.сү батболд. гарамжав.элбэгдорж.сандуй гэх мэтээр нэрлэж болно.

      0 1
  30. өөрийгөө битгий мартаарай 30 гэр бүлийн эхний 5 д өөрийгөө эхний 3 д Баттулгыгаа багтааж хэлээч өөрөө гэмгүй юм шиг царайлааю байх юм төрийн өмчийн хороонд байхдаа бүх хувьчлалд гараа дүрээ биз дээ яасан ичдөггүй новш вэ чи

    4 0 Хариу бичих
  31. 30-аас их ш дээ ард түмний баялагийг цөмлөгчид. Яг 30-аа нэрлэ гээл хүмүүс арай дээр, ард түмнийхээ талд байгаа улстөрчидөө шахаж тэнэгтэхийн.

    0 2 Хариу бичих
  32. Neriig ene il bolgoo Enkhbold dargaa

    0 0 Хариу бичих
    • Chonoo chi hun shuu yum bol helsen ugendee ezen bolj terheleed baigaa 30 ailaa ooroo nerleed ard tumend zaral.

      0 0
  33. Өөрсдөө олж ядах юу байхав. Яадаг ч л байсан Зи та өөрөө, Х.Баттулгатайгаа хамт багтаж байгаа

    4 0 Хариу бичих
    • Oorsdoo bataj baigaa bolohoor nerelj chadahgui huneer heluuleh geed baigaa yum uu? Alban tushaald hureh shunaldaa hotlogdood ard tumend taalagdah sanaatai helsen ug ni oorsdiigoo hamruulaad helchihsendee bantaad hunii garaar mogoi bariulah sanaatai.Zika bol yag virus gesen ug .Toriin omchiin horoonii darga baihdaa sotsializmiin ued hiij buteesen une tsentei buhnii huvichlal nereer uneguiduulj busdad ogson unen.Ter burt chi hooson uldej baisan gevel tuun shig hudlaa yum baihgui.

      0 0
    • Oorsdoo bataj baigaa bolohoor nerelj chadahgui huneer heluuleh geed baigaa yum uu? Alban tushaald hureh shunaldaa hotlogdood ard tumend taalagdah sanaatai helsen ug ni oorsdiigoo hamruulaad helchihsendee bantaad hunii garaar mogoi bariulah sanaatai.Zika bol yag virus gesen ug .Toriin omchiin horoonii darga baihdaa sotsializmiin ued hiij buteesen une tsentei buhnii huvichlal nereer uneguiduulj busdad ogson unen.Ter burt chi hooson uldej baisan gevel tuun shig hudlaa yum baihgui.

      0 0
  34. Хүнийг элдвээр гүтгээд тэр хүмүүсээ нэрлэнэ үү гэхээр өөрсдөө олцогоо гэж хэлдэг улс төрч байдаг юм уу.Энэ гөлөөн л ганцхан ийм үг хэлж чадна.З.Энхболдыг баримт гаргаж чадахгүй бол ажлаас нь зайлуулж шоронд хийх хэрэгтэй

    4 0 Хариу бичих
    • тэнэгт

      0 0
  35. олон санаа байна

    0 0 Хариу бичих
  36. ХИЙ ХООСОН ГУЧИН МАНГАСААР АЙЛГААД НЭРЛЭХЭЭС ТАТГАЛЗАЖ ГӨЛӨГНӨХ БАЙСАН ЮМ БОЛ ЭХНЭЭСЭЭ БҮЛТРЭХ ХЭРЭГГҮЙ БАЙСАН ЮМ. ХҮМҮҮСИЙГ ГҮТГЭЧИХЭЭД ХАРИУЦЛАГА ҮҮРЭХЭЭС Л АЙЖ БАЙГАА БИЗ ДЭЭ.

    6 0 Хариу бичих
  37. бидний толгой энэ мэт дээр сайн ажиллах юм даа..

    0 0 Хариу бичих
  38. 30-1/Zika medne/=29/Ard tumen eersdee oltsgoo

    0 0 Хариу бичих
  39. 2012-2016 хооронд $7.2 тэр бум долларыг офшорт явуулснаараа Баттулга та 2 хамгийн эхний эгнээнд зогсно.

    5 0 Хариу бичих
    • БАТТУЛГА үнэхээр оффшортой бол баримтаа дэлгээч.хүн гүтгэвэл өөрөө буруудна шүү дээ.

      0 0
  40. Номер нэг нь Баттулга тэгээд Лим луухан дараа нь Эбээ Зика Фортуна Золжаргал Алтангуя Сайханбалаг Гарамгайхулайч С Эрдэнэ Лу Болд Гончигдорж гээд явж огно

    4 0 Хариу бичих
    • DURVUD HUNII NER ALGA.KKK

      0 0
    • Лу.Болд орохгүйээ

      0 0
    • Лу.Болд орохгүйээ

      0 0
  41. Хоригийг хүлээж авахгүй эсрэг кноп дарж буй хүмүүсийн нэрсийг хараад ав. Тэд 30 гэр бүлийн нэг хэсэг гэж ойлго.

    1 3 Хариу бичих
  42. enhbold oorooo mongoliin hamgiin olon oron suutsttai huneer todroh bhdaaaaaa

    0 0 Хариу бичих
    • Bileehen helzen ezen baihad zikagiin omnuur guij oroh yamarch shaardlaga baihgui. Helsen ugendee ezen bolj ter ailiig nerleh ni Zikagiin ard tumnii omno huleesen uuregch gej bolno. Zikaagaar zaaval nerel!!!

      0 0
    • Bileehen helzen ezen baihad zikagiin omnuur guij oroh yamarch shaardlaga baihgui. Helsen ugendee ezen bolj ter ailiig nerleh ni Zikagiin ard tumnii omno huleesen uuregch gej bolno. Zikaagaar zaaval nerel!!!

      0 0
  43. Zovdoo eronkiilogch asuudliig zov talaas ni gargaj tavisan bna yaj shiidekh ni olonkhiin erkh ard tumnii tald shiidekh esekh ni todorch kharagdakh yum bna

    0 0 Хариу бичих
  44. Ene odoo yuu yariad baigaa yum bol, khuuliig uuriinkhuuruu tailbarlaad baikh yum ...

    0 0 Хариу бичих
  45. Монголынын өндөр мэргэжилийн оёдолчид өвөрмонгол руу гараад эхэллээшдээ. Ёстой нэг дампуурч байна даа Монголын төр засаг. Төр ч гэж дээ чааваас гэж

    1 1 Хариу бичих
    • АНы баасан Баас моддоо арилахгуй

      3 0
  46. Ene novsh doromjilj hanahguinmaa

    1 0 Хариу бичих
  47. Zikogiin alban tushaal davuu talaa ashiglaad huuli busaar olson umch hurung ikh baigaa teriigee ulsad ugchih zaabal uul uurhai geh hereggui ulsiin niitiin ed hurungu zavsshin bol huuli zurchsun hereg Erhem Ziko guai

    0 0 Хариу бичих
  48. МАН-ЫН МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС МӨН Ч ИХ ЖИЙРХЭЖ БАЙНА ДАА !!! АРГАА БАРАХДАА З.ЭНХБОЛДЫГ ЭЛДВЭЭР ГООЧИЛОХЫГ ОРОЛДОХ !!!!

    3 4 Хариу бичих
    • Энэ 2 ийн үгийг эргүүлж мушгиж байхын орон хүрэлбаатарын тэр газрын наймааг сонирхооч үнэхээг зацан бол мөн харамсалтай яа Тэрийг асууж сургалаад үзээч Хайран газар

      0 0
    • MAN mafjsan ch bai yamarch baisan 30 ail gej yaraagui ee. Uund aigaad baih yum baihgui ee. Harin Zika aij baij medne. ongorson niigmee muuchilj nulmij baigaad hiij buteesen unetei tsentei buhniig huvichlal nereer unguiduulj zarsan hun monoos mon. Enhbold l bolhoos hooson Hotsorson gevel tuun shig hudlaa yum baihgui ee.Zusee huvilgaad avsan baigaa.Yu unen ene unen dee

      0 0
    • MAN mafjsan ch bai yamarch baisan 30 ail gej yaraagui ee. Uund aigaad baih yum baihgui ee. Harin Zika aij baij medne. ongorson niigmee muuchilj nulmij baigaad hiij buteesen unetei tsentei buhniig huvichlal nereer unguiduulj zarsan hun monoos mon. Enhbold l bolhoos hooson Hotsorson gevel tuun shig hudlaa yum baihgui ee.Zusee huvilgaad avsan baigaa.Yu unen ene unen dee

      0 0
    • Торийн том хулгайчаа Еронхийлогчоор сонгочоод юу гээд хуцаад байгаа Илжиг вэ

      4 1
  49. Mongolchuudaa odoo sertsgey uul uurhaitai holbogdson hun sangiin said hiij bolohgui gedeg horig

    0 1 Хариу бичих
  50. Зи ч гэсэн хөрөнгөө Ард түмэндээ өгвөл яасан юм вэ

    4 0 Хариу бичих
    • өгөөл байх хөрөнгө бна уу

      1 1
  51. Одоо өөрсдөөсөө булзааруулаад ард түмэн өөрсдөө ол гэдэг бна ш дээ. Ингэж л түмнээр тоглож доромжилж байгаам даа. Энэ болох уу.

    1 0 Хариу бичих
  52. 30 ger buliin orkhiin terguun khen be gesen onisogiig taakhiig Z.ENKHBOLD darga hkellee. Zow taasan ni medeej baga ch bolow shagnaltai baikh aa. Ard olon mini turshaad uzetsgeeye

    0 0 Хариу бичих
    • Ard tumen huuhed yum uu? onisog taalgah geed.Bidnii huuhedtei adiltgaj genen gej doromjlah hereggui ee. Ta helsen ugendee ezenl bolj ooroo nerel Toriin omchiin horoonii darga baihdaa ali ali obiektiig uneguiduulj hen hend ogch dundaas ni hediin ashig olgnoo odoo ard tumendee hel!!!Helehgui ... bolno shuu

      0 0