С.Батболдыг нийслэлийн МАН-ын даргаар сонгожээ

Eagle.mn


Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид өчигдөр хуралдаж шинэ даргаа сонгожээ. Хуралд оролцсон тэргүүлэгчдийн 100 хувийн саналаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг нийслэлийн МАН-ын даргаар сонгосон байна. Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ МАН-ын Удирдах зөвлөлд хүргүүлээд байсан юм. МАН-ын Удирдах зөвлөлөөс нийслэлийн МАН-ын даргыг чөлөөлөх болон шинээр сонгох ажлыг  зохион байгуулах үүргийг тус хорооны тэргүүлэгчдэд өгчээ. Үүний дагуу нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид хуралдсан юм байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)

  1. Морь унасан толгойгүй хүн. Толгой нь Миеэ Энхболд. Бие нь Төв аймаг. Морь нь Бас Энхболдынх. Хотын дарга гэж байхгүй. Зүгээр л СҮНС явж байгаа юм.

    0 0 Хариу бичих
  2. Хууль зөрчсөн төрийн албан хаагчдаа арга хэмжээ авч чадахгүй байгаа Батболд намаа авч явж чадах уу?

    2 0 Хариу бичих
  3. Су.Батболд нь дээрээ 4 удаа УИХ 2-удаа ЗГ ажиллаж байсан туршлагатай хүн Нийслэлийн МАН -ыг аваад явчих чадвар түүнд бий шүү.

    0 2 Хариу бичих
  4. МАН-г базаж чадах цөөн хэдэн хүний нэг нь Су.Батболд шүү.Шинэ залуу үе гарч ирэх нь зөв ч тэдэнд төлөвшил хэрэгтэй байна.Залуучууд хүчин хулгай 2г маш сайн хийж байна.Батболд шиг туршлагатай хүнээр удирдуулж залуу үеийг бэлдэх хэрэгтэй

    0 0 Хариу бичих
  5. бид нар л Су.Батболдыг үгүйсгээд дайрч доромжилоод байдаг болохоос уг нь их зөв зүйтэй юм хийдэг хүн байгаа юмшдээ.Батболдоос өөр туршлагатай нэр цэвэр хүн МАН-д лав одоогоор алга.явж явж Сандуй сдак шиг ажлаа өгч чадаж байгаа хүн ч алга.Муу нэртэйч гэсэн эрийн хуйх юмдаа Сандуй ац

    0 0 Хариу бичих
  6. Су. Батболд харин ч таалагдаж байгаа өмнө нь энэ нөхөр яах бол гэсэн хүлээлт байдаг байлаа гэтэл цаг хугацаа өнгөрч энэ хүн харин хийсвэр зүйл биш бодит ажлыг хийж хэрэгжүүлээд байх. 60-тэрбумаас хол элдэв янзын хүмүүстэй нэр холбогдоогүй Нийслэлийн МАН -ын дарга болоход үгүй гэх хувилбар алга олон жил засгийн газрын гишүүн мөн УИХ-ын гишүүн хийсэн ийм л туршлагатай хүн хэрэгтэй байна .бусдаар бол нэг тийм алиа салбадай нар бол хэрэггүй ээ. Хариуцлага тооцох гээд байгаа юм бол 20 онд тооцох хэрэгтэй цаг нь бол болоогүй байгаа.

    0 1 Хариу бичих
  7. Батболд нь дээрдээ.Батболд аливаа ажлыг алсыг нь харж хийдэг хүн юм байна гэдгийн нь өнөөдөр л ойлголоо.Зүүн эргүүлэхгүй гэхэд нь хамгийн их эсэргүүцэж хөдөөнийх зайл гэж орилж байсан хүмүүсийн нэг бол би.Харин өнөөдөр ажилдаа явах гээд төв зам дээр 1 цаг түгжээнд зогслоо. тэгэж байхдаа л зүүн эргэдэггүй байхад хоёр 4 замын хооронд 15 минут ч хүрэхгүй явдаг байсанын бодов.Автобусаар явдаг бидэн шиг хүмүүс машинтай хүмүүсийг дуурайж далдаганах хэрэггүй байжээ.Яг үүн шиг бидний төлөө юм хийж байгаа хүмүүсээ мууч сайнч дэмжих хэрэгтэй.Би бол Батболд даргыг дэмжиж байна

    0 0 Хариу бичих
  8. Энэ хөдөөний Баагий юу кк

    0 0 Хариу бичих
  9. зөв хүнээ сонголоо хотын даргын 1 жил адармаатай хэдий ч их зүйл бүтээж өнгөрүүллээ

    0 0 Хариу бичих
    • юу хийж бүтээвээ? нэрлээд аль. Хэдэн мод тарьлаа өөр юу хийв? Сургууль барьсан гэж худлаа шаав даа

      0 0