Төв аймгийнхан хаврын морин уралдаанаас татгалзжээ

Сар шинийн дараа хаврын морин уралдаанууд шил дараалан газар бүрт болдог. Тухайлбал, хаврын тэргүүн сарын 08-ны өдөр Дүнжингарав уралдаан уламжлал болгон зохиодог билээ. Гэвч үүнтэй зэрэгцэн унаач хүүхдийн эрхийн асуудал хөндөгдөж, мэргэжлийн байгууллагынхан өвлийн уралдааныг зогсоохыг уриалж буй. Энэ ажилд НҮБ-ын Хүүхдийг ивээх сан хүртэл нэгдэж, Монгол Улсын Засгийн газарт санал гаргаад байгаа юм.

Тэгвэл энэ хавар Төв аймгийнхан өөрийн аймгийн нутаг дэвсгэрт хурдан морины уралдаан зохион байгуулахаас татгалзсан байна. Тус аймгийн Засаг дарга Д.Баярбарт өнгөрсөн нэгдүгээр сарын 29-ний өдөр захирамж гарган тавдугаар сарын 01-ийг хүртэл хурдан морины уралдааныг аймгийн бүх сумдад зохион байгуулахыг хоригложээ.

Түүнчлэн томоохон сунгаа, үсэргээ хийхгүй байхыг сумдын Засаг дарга нарт үүрэгдсэн гэнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. ЗӨВ ШҮҮ

    0 0 Хариу бичих
  2. Зөв

    0 0 Хариу бичих
  3. mash sain baina

    0 0 Хариу бичих