Тагнуулын ерөнхий газраас цаг үеийн асуудлаар шуурхай хурал хийж байна. Хурлын эхэнд Тагнуулын ерөнхий газрын дарга, хурандаа Б.Хурц "Ц.Нямдорж С.Зоригийн хэргийг дандаа цагдаагаас салгасан байдаг. Ямар санаа зорилготойг би мэдэхгүй. Дахиад энэ хэрэг рүү орж байна. Аюулгүй байдлын зөвлөмжөөр энэ хэрэг дээрх ажлын хэсгийг тогтвортой ажиллуулах тухай байдаг. С.Зоригийн хэрэг дээр шалгах ажиллагаа явуулсан ажлын хэсгийг өнгөрсөн 19 жилийн хугацаанд 10 удаа тараасан. Үүний дөрвийг нь Ц.Нямдорж сайдаар ажиллаж байхдаа тараасан.

Энэ хэрэг дээр хамгийн сүүлд 2015 УЕПГ, АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан баг ажиллаж байсан. Аюулгүйн зөвлөлийн мэргэжлийн улсуудыг тогтвортой ажиллуулах зөвлөмж байдаг. Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд болохоороо л энэ ажлын хэсгийг тараадаг. Дөрвөн удаа тараасан байдаг. Улстөрийн зорилготой. Ц.Нямдорж сайд болохоороо ТЕГ-аар оролддог. Энэ хүн өөрөө хууль зөрчдөг. Ц.Нямдорж гэдэг хүн Н.Алтанхуяг, Д.Дорлигжав гэсэн машруттай бүлэглэлд байдаг. Энэ бүлэглэл бол хүчтэй. Энэ бүлэглэл өөрсдөө Эрдэнэттэй холбоотой, маш их бизнес шахаа хийдэг. Мөнгөтэй, санхүүтэй, хэвлэлтэй, сайттай. Бидэнд байгаа мэдээллээр, Эрдэнэтийн захирлыг "Хаан жимс" дуудаж, энэ гэрээг үргэлжлүүл гэж шахсан байгаа юм. Гэрээ нь юу вэ гэхээр, III цахилгаан станцын гүйцэтгэх захирал С.Анхбаяраар дамжуулж, 42 сая долларын бараа материал шахсан" гэлээ.

Хурал үргэлжилж байна. Хурлыг "Ийгл Ньюс" телевиз Eagle news social хуудас Eagle.mn сайт шууд дамжуулж байна.