Тийзний үнэ бууруулах санал боловсруулахыг үүрэгдлээ

Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ салбарын удирдлагуудтай уулзаж, нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаа ярилцаж, үүрэг чиглэл өглөө. 

Энэ үеэр Иргэний нисэхийн салбар дахь өнөөгийн байдлын талаар тус яамны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга С.Мөнхнасан болон Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн, МИАТ ТӨХК-ийн захирал Т.Тамир, НТОЗШША-ны дарга Д.Оюунболд болон албаны бусад хүмүүс сайдад танилцуулга хийв.

МИАТ компанийн санхүүгийн чадавхийг сайжруулах, зарим улс орнуудтай байгуулсан агаарын харилцааны тухай хэлэлцээрийг шинэ түвшинд гаргаж, сайжруулах шаардлагатай байгааг албаныхан онцоллоо. 

Мөн Шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэх, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлүүлэх асуудал тулгамдаад байгаа талаараа танилцуулав.

Салбарын сайд дээрх асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар үүрэг чиглэл өгч, санал боловсруулж танилцуулахыг үүрэгдлээ. Мөн МИАТ ТӨХК-ийн зорчигчийн билетний үнийг бууруулах боломж бололцоог эрэлхийлж, санал боловсруулж танилцуулах чиглэл өгсөн аж. 

Сайд Ж.Бат-Эрдэнэ “Орон нутгийн нисэх буудлуудыг үр ашигтай ажиллуулж, ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх бодлоготой уялдуулах шаардлагатай байна. Агаарын тээврийн салбарыг аялал жуулчлалыг дэмжих чиглэлд идэвхтэй ажиллах нь зүйтэй” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Yaj buruulakh yum boldoo. Dollariin khanshnii khelbelzleleer l une ni ussun kharagdaj baigaa, Dollariin khansh buurval butsaad l buurna. Iim engiin zuiliig oilgokhgui baij baina gedeg emgenel. Germand Euro-r avakhad ymar baidag baisan tiimeeree l baigaa. 2 jiliin umnukh Euro-n khansh 1800 tugruguus unuudur 2950 tugrug bolj nemegdsen baina. Ingeed l engiineer bodood uz l dee

    0 0 Хариу бичих
  2. Зөв хүн, зөв ажил! Танд амжилт хүсье

    0 0 Хариу бичих