Оффшор бүсэд хамаарах жагсаалтад ямар улсууд байгаа вэ

Eagle.mn


УИХ дахь оффшорын эсрэг бүлгээс өчигдөр хэвлэлийн бага хурал хийсэн билээ. УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы хэлснээр “Засгийн газраас 2017 оны аравдугаар сарын 2-ны өдөр тогтоолын хавсралтаар оффшор бүсэд 49 улсыг хамруулахдаа, олон улсын байгууллагуудын хамгийн түрүүнд нэрлэсэн 13 орныг энэ жагсаалтаас хассан байна. Тиймээс оффшорын эсрэг бүлгээс Ерөнхий сайдад энэ жагсаалтыг шинэчлэх шаардлагыг хүргүүлж байна. Шинэчлэхдээ жагсаалтаас хасагдсан Швейцарь, Хонг Конг, Люксенбург, Лебанон, АНЭ, Макао, Панам, Малайз, Ирланд, Самао, Ботсвана, Куракао, Бруней гэсэн 13 улсыг жагсаалтад нэмэх шаардлагатай. Мөн Сингапур улсыг нэмэх ёстой.

Үүнээс гадна жагсаалтыг гаргахдаа тоог нь олон болгох гээд оффшор гэж үзэх үндэслэлгүй 11 улсыг нэмсэн байна. Тийм учраас энэ улсуудыг жагсаалтаас хасах саналыг гаргаж байгаа юм” гэсэн. Тэгвэл үүнтэй холбогдуулан Засгийн газраас баталсан Оффшор бүсэд хамаарах нутаг дэвсгэрийн жагсаалтыг АТГ-т хүргүүлсэн байдлаар танилцуулж байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
УИХ-ын гишүүн Б.Наранхүүг чуулганы хуралдаанд хангалттай суудаггүй үндэслэлээр эгүүлэн татахыг та дэмжиж байна уу?
Санал өгөх Үр дүн харах
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ