Отгонтэнгэр ууланд сураггүй алга болсон 17 иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байгаа билээ. Эрлийн талаар яг одоо ОБЕГ-аас мэдээлэл хийж байна.
Эрэн хайх аврах ажиллагаа өнөө өглөө 06.20 цагт эхэлжээ. Ингээд 11.30 цагт уулын зүүн зүгээс нэг хүний цогцос, 11.40 цагт гурав дахь хүний цогцос, 13:07 цагт дөрөв дэх, 14:28 цагт тав дахь, 15:15 цагт дахин хоёр хүний цогцосыг олсон байна.
Эндсэн иргэдийн цогцосыг Отгонтэнгэр уулын зүүн урд талд 3200 метрийн өндөрт байдаг эгц хадан хясаанаас олжээ.
Мэдээллийг шууд дамжуулж байна.