МАН-ын Их хурлын төлөөлөгч сонгох ажил энэ долоо хоногт эхэлнэ

С.Цолмон


Монгол Ардын Намын ээлжит 28 дугаар Их хурлаа ирэх сарын 20-22 өдрүүдэд хуралдуулахаар товлосон. Үүнтэй холбоотойгоор аймаг, нийслэл, сум, дүүргийн намын анхан шатны байгууллагууд Их хурлын төлөөлөгч сонгох ажлыг энэ сарын 27-оос 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл 10 хоногт багтаан орон даяар зохион байгуулах юм байна.

Монгол Ардын намын IX Бага хурлаас 28 дугаар Их хуралд оролцох төлөөлөгчдийн тоо болон төлөөлөгч сонгох журмыг батласан. Монгол Ардын нам Их хуралдаа нийгмийн олон талын төлөөллийг оролцуулдаг уламжлалтай. Энэ дагуу Их хуралд аймаг, нийслэл, сум дүүргийн ахмад, дунд, залуу төлөөлөл болсон 1309 хүн оролцоно. Монгол Ардын нам Журамд зааснаар “төлөөлөгчдийг ардчилалтай, нээлттэй, өрсөлдөөний зарчмаар дэвшүүлж, нууцаар санал хурааж, хамгийн олон санал авсан төлөөлөгчийг сонгох юм байна.

Харин аймаг, сум, нийслэлээс оролцох төлөөлөгч тус бүрийн тоог тухайн аймаг, нийслэлийн намын байгууллагын гишүүдийн тоо, намын нийт гишүүдийн хэдэн хувийг эзэлж байгаад харьцуулан хувилаж тогтоох ажээ. Аймаг сум, дүүргийн хорооны тоогоор төлөөлөл байх зарчмыг харгалзан үзнэ” гэж Их хурлын төлөөлөгч сонгох журамдаа заасан байна.

Өнөөдрийн байдлаар Монгол Ардын намд 200 мянга гаруй гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд нийслэлд 34 мянга, орон нутагт 176мянга гаруй гишүүн байдаг гэсэн тоо бий. Түүнчлэн Монгол Ардын Намд нийслэл, 21 аймаг, 9 дүүргийн 152 хороо, 330 сум тэдгээрт харьяалагдах 1815 үүр ажиллаж байгаа юм байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Ман хэзээч бүтэхгүй

    0 0 Хариу бичих
  2. СҮҮЛИЙН 2 ЖИЛД ЗАСАГ БАРИХ ТУЛААН ЗА БҮР ДАЙН ЭХЭЛЛЭЭДЭЭ

    0 0 Хариу бичих
  3. Ардчилал шударга ёсоор төлөөлөгч сонгон гэсэн намын гишүүдийн хүлээлт Өвөрхангай аймгийн Зүүнбаян -Улаан суманд л бол худлаа дарга нар нь хор найруулан журмаа зөрчин өөрсдөө л явахаар шийдээд байна. Ингэж худлаа ярьж төлөөлөгч сонгох журам батлах хэрэг байгаа юм уу. МАН ын удирдлагууд нь нэгийг бодмоор юм 20 он ойрхон байна даа.

    0 0 Хариу бичих
    • Содбаатар новш угаасаа дандаа л хууль зөрчдөг ш дэ.

      0 0
    • Содбаатар гишүүн сонгуулиар амалсанаа биелүүлээч. битгий ард түмний доромжил хариуг чин тэр хэмжээгээр чин барих болно. МАН -ын жирийн гишүүд

      0 0