Б.Гангаамаа: Өдийд цасан нуранги үүсэх магадлал маш өндөр байдаг

Завхан аймгийн Отгон сумын "Буянт" багийн нутаг Отгонтэнгэр ууланд /аймгийн төвөөс 200 км, Отгон сумын төвөөс 45 км зайтай/ уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 иргэн авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч, 10 иргэн уулнаас бууж, 17 иргэн сураггүй болсон тухай бид өмнө мэдээлсэн. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр 09.00 цагт Улсын онцгой комисс Шадар сайд Ө.Энхтүвшиний өрөөнд мэдээлэл хийлээ.

Мэдээллийг ЭНДЭЭС уншаарай.

МУГТ, уулын спортын олон улсын хэмжээний мастер Б.Гангаамаа Улсын онцгой комиссын хуралд оролцсон бөгөөд хурлын дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Тэрээр “Отгонтэнгэр ууланд Монголын уулчид авиралт хийгээд 60-аад жил болж байгаа. Нөхцөл байдлын хувьд одоо авиралт хийх улирал биш. Цас ороод хатуураагүй байгаа. Тийм учраас цасан нуранги үүсэх магадлал маш өндөр. Эрсдлийн байдлыг үзэхэд тэд маань хоёр хоночихлоо. 10 дугаар сарын сүүл болсон байна. Цаг агаар маш их хүйтэрсэн байгаа. Ямар нэгэн бэртэл гэмтэл авсан бол тэд ямар ч майхан савгүй, хоол хүнсгүй байгаа болохоор маш их хүндрэл үүссэн байгаа болов уу. Би яг нөхцөл байдал дээр очиж хараагүй болохоор сайн мэдэхгүй байна.

Би нэг л юманд харамсаж байна. Яах гэж тэгж олуулаа нэг олсонд орж, энэ үед явсан юм бол доо гэдэгт харамсаж байна.

Цас нурахыг тэр болгон урьдчилж таамаглах боломжгүй. Гэхдээ өдийд цас нурах үе мөн үү гэвэл мөн. Би нэг л юманд харамсаж байна. Яах гэж тэгж олуулаа нэг олсонд орж, энэ үед явсан юм бол доо гэдэгт харамсаж байна. Амьд байвал тэднийг яаралтай аврах хэрэгтэй байна. Байгалийн давагдашгүй хүчин зүйл гэж хэлж байгаа ч цас нурсан тохиолдолд хэрвээ амьд мэнд үлдсэн хүн байвал хэн нэгэн нь бусдадаа туслах боломжтой байж болно. Гэхдээ бууж байх үед осол гарсан болохоор өмссөн хувцас, жижиг үүргэвчтэйгээ, ус байвал уугаад дуусгачихсан. Хүнс байвал идээд дуусгасан байгаа. Тэгэхээр бие биенийгээ үүрээд явж чадахгүй нөхцөл үүссэн байх. Н.Сүрэнжав гэдэг хүн Уул аялалын клубуудын нэгдсэн холбоог тэргүүлдэг хүн нь гэж би ойлгож байгаа. Цас нурна гэж урьдчилан тооцоолох боломжгүй болохоор тэр хүнийг буруутгах боломжгүй. Өөрөө ч сураггүй болсон хүмүүсийн дунд яваа. ОБЕГ боломжийн хэрээрээ маш шуурхай арга хэмжээ зохион байгуулж байна. Завхан аймгаас 5 уулчин, Баян-Өлгий, Ховд аймгаас Гавьяат уулчин Т.Гүррагчаагаар ахлуулсан уулчид, Улаанбаатараас Гавьяат уулчин Г.Өсөхбаяраар ахлуулсан 5 уулчин, Эрдэнэтээс н.Бат-эрдэнээс ахлуулсан Онцгой байдлынхантай нийлээд явж байгаа” гэлээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Gangaamaruu dairad yahnavde tgle tergui huni ami nas hohirchod bhad enuuger heruul hiij huni gutaaj doromjloh hereggui. Zul urgutsguui

    0 0 Хариу бичих
  2. Gangaamaa Osgvair Altai Tavan Bogdod 5 hunii amiig alduula bizdee Odoo bitgii hutsaarai ! 19 hun vhheese omno helh yumaa helsen baih yostoi baisan odoo bitgii olon yum yarah bai!

    0 3 Хариу бичих
  3. Gangaamaa bolih heregtei hunii ami ersdsen bhad jinhene uulchin bol bieree avrah geed yavj bh yostoigoos uugeer hevleliin baatar bolj yavah ni zohimjgui yum. Odiid tsasnii nuranga boldog ch yum bish.

    2 7 Хариу бичих
  4. Эсэн мэнд л олдоосой билээ дээ Богд Очирваань Хайрхан маань харж үзэх байгаа даа

    1 0 Хариу бичих