Уулчид зөвшөөрөлгүйгээр авирсан гэв

Завхан аймгийн Отгон сумын "Буянт" багийн нутаг Отгонтэнгэр ууланд /аймгийн төвөөс 200 км, Отгон сумын төвөөс 45 км зайтай/ Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 иргэн авираад буух явцад цасан нуранги үүсч, 10 иргэн уулнаас бууж, 17 иргэн сураггүй болсон тухай бид өмнө мэдээлсэн. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан өнөөдөр 09.00 цагт Улсын онцгой комисс Шадар сайд Ө.Энхтүвшиний өрөөнд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал “Бууж ирсэн 10 хүнээс нь 3 нь уулнаас буусныхаа дараа буцаж уул руу авирахад ямар нэгэн ул мөр олдоогүй тухай мэдэгдсэн. Тэднийг авирах үед цаг агаар -2 хэмээс доош байсан. Уулчдыг эрэн хайх ажиллагааг 70 албан хаагч 13 техник хэрэгсэлтэйгээр өнөө өглөө гэгээ ормогц эхэлсэн.

 Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан энэхүү багт 7 эмэгтэй 20 эрэгтэй багтсан. Одоогоор 2 эмэгтэй 8 эрэгтэй бууж ирээд байна.

Отгонтэнгэр хайрханд авирахад Монголын уулчдын үндэсний холбооноос зөвшөөрөл авах ёстой ч тэд аваагүй байна. Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан энэхүү багт 7 эмэгтэй 20 эрэгтэй багтсан. Одоогоор 2 эмэгтэй 8 эрэгтэй бууж ирээд байна. Мөн гэр бүлийн 4 хүн байсан гэх мэдээлэл байгаа. Цасан нурангийн үеэр аврах ажиллагаа зохион байгуулж байсан туршлага байхгүй бөгөөд цас их хэмжээгээр нурсан учраас эрэн хайх ажиллагаанд мэргэжлийн уулчдын тусламжийг авч байна” гэлээ.

Харин Байгаль орчин, аялал жуучлалын сайд Н.Цэрэнбат "10 дугаар сарын 20-ны өдрийн 22.00 цаг гурван фургонтой Н.Сүрэнжав, н.Цэлмүүн ахлагчтай 27 иргэн Отгонтэнгэр хайрханд авирахаар очсон байгаа. Тухайн үед Отгонтэнгэр уулын өвөр хэсгийн байгаль хамгаалагч Ш.Батмэнд тус иргэдэд БОНХЯ-ны 2015 оны 6 дугаар сарын 2-ны А22 тоот Отгонтэнгэр хайрханд аялах журмыг танилцуулж, авиралт хийлгэхгүй гэж сануулсан. Гэвч эдгээр иргэд 10 дугаар сарын 21-ний өглөө 07.00 цагт зөвшөөрөлгүйгээр авиралт хийсэн” гэв.

Түүнчлэн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Завхан аймгийн Ус, цаг уурын байгууллагаас Отгон сум орчмын цаг агаарын нөхцөл байдлын мэдээг цаг тутамд өгч байгаа. Өнөөдөр өдөртөө Отгон суманд 7-8 хэмийн дулаан байна гэж Завхан аймгийн, Ус, цаг уурын байгууллагаас мэдээллээ. Дашрамд дурдахад, 2015 оноос хойш Отгонтэнгэр хайрханд авиралт хийхийг БОНХЯ-наас хоригложээ.

Мөн авирагчдын ар гэрийнхэн өчигдөр Завхан руу гарсан байна.

МЭДЭЭЛЛИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЕ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. Mongoliin uuliin holboo ene yvdal der ymar negen baidlaar hariutslaga huleeh estoi gej bodoj bna. 2 jiliin umnu ATB uuland osol garahad mun l arisaa hamgaalaad sonirhogchidiin buruu boloo l ungurch bsan.Odoo mun l zuvshuurulgui,tsag agaariin ontsgui ued yvsan gesen burhan boloochdiig buruutgaad bj bna.Mergejliin baiguullagaas yvahaas n umnu naad zuvlumjoo ugchihgui de.Sonirhogch geheeree uhej boldog horvoo yu?Yuch hiideggui untaa baiguullaga.Buhel buten hori,guchin hun aviralt hiih geed Otgontenger hairhan ruu yvtsan bxad yu ch duulaagui,medeegui FB ees medeelel avaad suuj bn gedeg ajlaa yaj hj bgaa n haragdaj bgan.Sonirhogchid,Huviin uuliin klubuud gesen untsguus ul toodog,hamtsrch ajildaggui,zaavar zuvlumj ugduggui,sonirhogchid gesen uudnees haritsdag, taaramjgui hariltsaatai ene baidal magadgui dahin2 garah osliin shaltgaan bj bolohiim shu.Ene sportiig sonirhdog, hicheelehiig husej bga zaluusiig demjdeggui,bolzol hangasan Klubiin zaluusd gaviya shagnaliin ugduggui,shagnal tsomoo hudalddag mongoor uneldeg jisheen Durvun berh tsomoo 280 maygan tugruguur hudaldaj av gesen sanal tavidag geed olon eruul,zuv bish uil ajilgaa yvuuldag.Uul n Uuland durtai ene sportiig sonirdog sonirhogch baih tusmaa Uuliin holboonoos anhaarch zaavarlaj zuvlumj ugch ajildag bmaar ym!

    0 0 Хариу бичих
  2. ДУРААРАА ХУУЛЬ ДҮРЭМ ХҮНИЙ ШААРДЛАГА БИЕЛҮҮЛДЭГҮЙ ТОМ ТОЛГОЙТОНУУД ИЙМ ЭРСДЭЛД ХҮРГЭЖ БАЙГААН ЭНЭЭС БОЛООД ӨЧНӨӨН ХҮН ХҮЧ ХӨРӨНГӨ МӨНГӨ ҮРЭГДЭЖ ЯМАР ИХ ГАЙ ТАРЬЖ БАЫГААГ ХОЙШИД АНХААРАХ ХЭРЭГТЭЙ ЯМАР ЖААХАН ХҮҮХДҮҮД БИШ НАСАНД ХҮРСЭН АДАЛ ЯВДАЛД ХЭТ АВТСАН ТОМ ТОЛГОЙ ХҮНИЙ АМЬНД Ч ХҮРЧ БОЛЗОШГҮЙ АСУУДАЛ ҮҮСЭГЖЭЭ

    0 0 Хариу бичих
    • 10 минутын өмнө бичсэн сэтгэгдлийг маань энэ сайт устгасан байна. Нэг талын мэдээг л гаргаж байгаа юм байна шүү.

      0 0
    • Танд нинжин сэтгэл гэж байна уу? Ганц үүнийг л асууя да.

      0 0
  3. төсвийн хэдэн төгрөгийг алдар нэр хөөсөн хэдэн алиа гаруудыг эрэн хайж дуусгах нь дээ хаа хаанаа бодолтой байх хэрэгтэй шүү дээ хориотой гээд байхад зүштгээд гардаг малнууд

    0 0 Хариу бичих
    • Төсвийн мөнгөөр дарга нар гадаадад зугаалаад байгааг та ингэж хэлсэн бол би дэмжих байлаа. Хүний амь нас яригдаж байхад юун төсөв яриад байнаа, та. Төсвийн мөнгөө ийм юманд л зарж байх ёстой. Гэтэл аймаг, сумын ой, хүндэтгэлийн хаалганд үүнээс их мөнгө зарж байгааг дуугүй хараад л сууж байгаа биз да, та

      0 0
  4. Ehleed humuusee avar daraa ni hariutslagaa yari. Tsaana chini mongol hun tsasan dor uheltei temtseldej bn

    0 0 Хариу бичих
    • Тантай бүрэн санал нийлж байна. Ар гэр, найз нөхдөд нь ямар байгааг бодоосой. Дараа нь хариуцлага, зөвшөөрөл ярих нь ёс зүйд нийцнэ. Хүн амиа алдсан тухай биш, зөвшөөрөл өгөөгүй гэж арьсаа хамгаалах тухай л яриад байх юм.

      0 0
  5. horiglood bhad garch h yumdaa arai l huuliig guuli bolgodog gai

    0 0 Хариу бичих