ШУУРХАЙ МЭДЭЭ: Отгонтэнгэр ууланд 19 уулчин сураггүй алга болжээ

Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр ууланд 27 иргэн авиралт хийгээд буцах замд нь цасан нуранги үүсч, 19 иргэн ор сураггүй алга болсон байна. Тодруулбал, Уулын спортын мастер  Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 иргэн авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч, 8 иргэн уулнаас бууж, 19 иргэн сураггүй болсон тухай дуудлага өнөөдөр /2017.10.22/ 14.30 цагт Завхан аймгийн Онцгой байдлын газарт иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болдоор ахлуулсан 12 алба хаагч эрлийн ажиллагааг эхлүүлээд байгаа юм.

Түүнчлэн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ОБЕГ-аас өнөөдөр 18.30 цагт шуурхай хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хуралд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, ГУСГ-ын дарга, хурандаа Д.Батсайхан, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн захирагч, хурандаа Д.Намсрай нар оролцож, мэдээлэл өгөв.

Одоогоор сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг явуулахаар тус аймгийн Онцгой байдал, Цагдаа, Эрүүл мэндийн газрын шуурхай бүлэг, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг Отгон сумын чиглэлд гараад байгаа аж.  Мөн ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян газар дээр нь удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.

Гэмтэл согог сэргээн заслын төв эмнэлгээс нарийн мэргэжлийн 2 эмч, 2 сувилагчийн бүрэлдэхүүнтэй баг МИ-171 нисдэг тэргээр Завхан аймгийн Отгон сумын чиглэлд 18.00 цагт ниссэн байна. 

Түүнчлэн баруун бүсийн төв Ховд аймагт тус аймгийн Онцгой байдлын газар болон Баян-Өлгий, Увс аймгуудын Онцгой байдлын газруудаас хүч хэрэгслийг татан төвлөрүүлж, нэмэлт хүч гаргах бэлтгэл бэлэн байдлыг хангажээ.

Улаанбаатараас ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах бүлэг, эмнэлгийн бүлэг, Нийслэлийн Аврах ангийн эмнэлгийн бүлэг, Гэмтэл согог сэргээн заслын төв эмнэлгээс нарийн мэргэжлийн 2 эмч, 2 сувилагчийн бүрэлдэхүүнтэй баг МИ-171 нисдэг тэргээр Завхан аймгийн Отгон сумын чиглэлд 18.00 цагт ниссэн байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (25)

  1. ум маани бадьми хум

    0 0 Хариу бичих
  2. ямар сонин уулчид вэ хайрхан уурландаа яана.

    1 0 Хариу бичих
  3. Гэр бүл, үр хүүхэд , ах дүүсээ бодохгүйгээр явсан гэхэд харамсалтай байна. Энэ их гарз хохирол энхийн цагт хүнээ алдах л юм даа.

    1 0 Хариу бичих
  4. Чи ямар хүний мууд дуртай новш вээ арчаагүй шаар

    0 0 Хариу бичих
  5. Uuland avirah chin sport shdee. Bolson boloogui humuus sonirholoo dagj gui ee mon ih uulnd avirah boljee. Ongorson jiliin Altai 5 bogdod avirsan nohduudees surgamj avahad yaanaa

    0 0 Хариу бичих
  6. Эсэн мэнд буугаад ирээсэй.. уулчидаа..Сэнгүү ах..

    0 0 Хариу бичих
  7. Дурандаа явсан улс тэндээ авирцгааж л байг л дээ, хэнд хаана, ямар ашиг тустай гэж тийшээ гүйдэгийн!

    0 1 Хариу бичих
    • Чи ямар хүний мууд дуртай новш вээ арчаагүй шаар

      0 0
  8. Уул ус хилэгнэдэг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй шүү

    1 0 Хариу бичих
  9. Уулчид гэж нэг их сүрийг үзүүлсэн хүмүүс хэдэн жилийн өмнө нэг нөхөр охинтойгоо Алтай таван богдод шинэ жилээр авирч мани болсон бөөн ажил бас одоо энэ, нилээн хэдэн жилийн өмнө уулчид арай ядан авираад Отгон тэнгэр хайрхан дээр гартал 13-14 насны бакал гуталтай хүү адуугаа алдчихаад гээд дурандаад сууж байна гэсэн, Мөн Алтай таван богд дээр уулчидыг гарахад хулгайн анчид аргал,янгир алаад шарж идэж байсан гэсэн нутгийнхан ийм л байхад мэргэжилийн бус уулчид дариваад сүйд болцгоох юм,Цаана нь зардал мөнгө урсаал байна даа эрүүл мэнд байгаасай бурхан минь,,,,,,,

    6 1 Хариу бичих
  10. Uuland avirsan humsuudiin buruu ogt bhgui. Amniihaa zorgoor chalchigchidttai. Tus tusad ni uulzah bolno. Bichsen commenttoo ezen bgaaraidaa. Mail gruppeer hailt hiigeed duusch bn

    2 0 Хариу бичих
  11. ХУДАГЫН МЭЛХИЙНҮҮД ОРИЛОЛДООД ЭХЭЛЛЭЭ , УУЛЫНХАНД АТААРХАЖ ҮХЭХНЭЭ , ТЭРТЭЭ ТЭРГҮЙ АВАРУУЛАХ ГЭЖ ТАТВАРАА ТӨЛЖ АВАРАХ АЛБАА БАЙГУУЛДАГ ЮМ

    2 4 Хариу бичих
    • Тэнгэрийн улс тэгээд тэнгэртээ л чимжэгүй байж байлдаа, хэ хэ

      0 0
  12. Ene humuus uuland avirlaa geed hend gai bolson yum be Huvi zaya haashaa ergeh eseh ni burheg bhad huniig ingej eldveer haraaj hatuu setgel gargaj bgaa humuust durgui hurch bna 19-n hunii ard uchnuun ur huuhed hani ijil bgaa ter humuus ene zavaan yumig unshih suhuuguil bgaa bhldaa gehdee judag gej neg yum bii shuu humuusee ergeed hend ch hezeech iim yum tohiohgui geh yumgui shuudee

    3 0 Хариу бичих
    • Tiim shuu dee

      0 0
    • чи 19 хүний амийг мэддэг хэн бэ

      0 2
    • мөрөөрөө гартээ амраад сууж байх ёстой олон хүмүүс аврах гээд л харанхуй шөнөөр ,хүйтэнд явцгааж байна шүү дээ, энийг гай болоогүй гэх үү ?

      0 2
  13. amidrax gej zutgej bxad zarim uuland awirlaa uxlee xatlaa geed buun zardalciregdel

    1 0 Хариу бичих
  14. зардал хүн хүчний гарз. яах гэж чадахгүй байж тэгэж далдагнадаг байна. одоо албатай юм шиг аврарай гэж хашгираад. тэндээ нэг мөсөн далд орвол таарна

    3 4 Хариу бичих
    • Tiim baihldaa gehdee chi huniig ingej helj bolohgui shuu dee .Chil ooriinhoo soyolgui bolovsrolguig gaihuulj baigaa ym uu?chamaig ingesen bowl chi yah boldoo

      0 0
  15. хир бяраа мэдэхгүй сэтгэлийн хөөрөлөөр бүхнийг амархан хийж чадна гэж бодоод дур зоргоороо явдаг хүмүүсийг журамладаг болмоор юм даа, тэр уул хангай руу хэн дуртай нь гардагийг болиулах хэрэгтэй, одоо тэгээд Онцгой байдлынхан дургүй байхад нь хүчээр тэр уул руу хөөгөөд гаргачихсан юм шиг, Онцгой байдлын ажилтнуудыг янз бүрээр харааж зүхээд бөөн юм болно доо

    1 0 Хариу бичих
  16. Яг үнэн хэллээ энэ хоризон гэдэг алхалтын клуб мөрөөрөө алхалтаа хийхгүй энгийн хүмүүсийг шууд ууланд гаргаж блохгүй

    1 0 Хариу бичих
    • Tiim shuu tag unen .

      0 0
  17. Манайхан нэг нэгэндээ гайхуулах гэж ууланд авирдаг моодтой болоод байгаа. Ууланд авирахад өмсдөг үнэтэй хувцас хэрэгсэл, сүртэй хар шил эднүүс өмсчихөөр бусдаа илүү мундаг харагддаг гэж бодоод л сэлфидээд Пэйсдээд, Түйтэрдээд л бие биендээ гайхуулаад. Эцсийн эцэст, ууланд авирна гэдэг чинь тоглоом биш шүү. Ядаж 10км зайд 12 км/ц хурдтай тасралтгүй гүйчихдэг болчихоод, мөн ууланд авиралтын бүрэн курст сурч шалгалтаа өгчихөөд тэгээд мэрэгжлийн уулчидтай хамт ууланд авирдаг юм шүү дээ.

    7 0 Хариу бичих
    • Heleed yug geh vee! Uuland avirah, yalanguya udii ued, undur uuland avirna egdeg chini ovoo turshlagatai, mash undur betlgeltei humuusiin ajil. Bi ene aviragchidiig bugdiig medehgui ch, uuland avirah sport manaid unendee hedhen jiliin umnuus olon niitiin hureend tarhaj baigaa. Urid ni hedhen tamirchid l hiideg absian zuil. Yaj ch bodson suuliin hedhen jild 20-30aaraa beltgegdsen sain uulchid bii boloogui ni oilgomjtoi. Ene chini ayallin ahlagchiin hariutslaga shuu dee, chadvar ni ergezelteetei hun bol bagiinhaa ayulgui baidliig bodood tiim chadvargui humuusiig hasah estoi baidag. Za yu ch gesen bugd eruul mend oldoosoi, busdad ni surgamj boloosoi gej zalbirya

      2 2