Ц.Даваасүрэн: Ажлын гараагаа эхэлсэн Эрчим хүчний салбартаа 28 жилийн дараа эргэн ирлээ

Эрчим хүчний сайдаар томилогдсон Ц.Даваасүрэнд Эрчим хүчний сайд асан П.Ганхүү өнөөдөр яамны тамгыг хүлээлгэн өглөө. Ажил хүлээлцэхэд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар байлцав. Ажлаа өгч буй П.Ганхүү шинэ сайдад ажлын амжилт хүсээд, Эрчим хүчний салбарт мэргэжлийн хүн томилогдон ирж байгаа нь цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудад томоохон түлхэц болох нь гарцаагүй гэдгийг тодотгов. 

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн нь ажлын гараагаа тус салбараас эхэлсэн бөгөөд 1989–1992 онд Төвийн бүсийн эрчим хүчний системд автоматикийн инженерээр ажиллаж байв. Тэрбээр хэлэхдээ “Анх ажлын гараагаа эхэлсэн Эрчим хүчний салбартаа 28 жилийн дараа эргэн ирлээ. Мэргэжил нэгт баг, хамт олонтойгоо ажиллах болсондоо баяртай байна. П.Ганхүү сайдын хувьд өнгөрсөн Засгийн газрын сайн ажилласан сайд нарын нэгээр нэрлэгдсэн бөгөөд мэргэжлийн баг, хамт олныг надад хүлээлгэн өгч байгаа гэдэгт итгэлтэй байна. Миний бие Монгол Улсын хуулийг дээдэлж, шударга, сахилга хариуцлагатай, дэг журамтай байдлыг баримталж ажиллана” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1.  “ПАНЧО” Д.ЭНХБАЯР Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын даргаар ажиллаж байх үед Сэлэнгэ аймгийн газар нутаг дээр хууль бусаар “АЛТ” олборлодог аж ахуй, хувь хүмүүсийн хэргийг өөрийн үнэнч ЦЭРГҮҮДЭЭРЭЭ даруулж их хэмжээний мөнгө авдаг бүүр сүүлдээ тогтмол “ТАТВАР” авдаг болсон  байсан. Энэ хэргийн тухайн үед манай цагдаагийн байгууллага шалгаж байсан. Мөн “ПАНЧО” Д.ЭНХБАЯР Сэлэнгэ аймагт үйлдэгдэж байсан ХҮЧИНГИЙН маш олон гэмт хэрэг ХЭРЭГСЭХГҮЙ болгуулж  байсан. Тэр бүх хүчин, заваан балиар хэрэгт хутгалдсан хүмүүс бүгд мөнгөтэй, Д.Энхбаярыг мөнгөний амтанд дэндүү оруулсан хүмүүс. Д.Энхбаярын талаар нутгийн иргэд нь авлига авсан гэж улайм цайм хэлэхгүй ч түүнийг хүний хэргийг шалгахдаа хоёр нүүр гаргадаг гэдгийг удаа дараа дурдаж байсан.  Д.Энхбаярыг яаж хөрөнгөжсэн, ямар хүмүүсийн хэргийг хэрхэн яаж шалгасан талаар ЦЕГ-ын даргын зөвлөлийн Дотоод хяналт шалгалтынхан удахгүй шалгах байлгүй дээ. Одоо бүүр ...миний ард УИХ-ын гишүүн Ц.Нямдорж байгаа надад айх зүйл байхгүй. Цагдаагийн ерөнхий газрын хуучин муу дарга царайтай юмнуудыг ажилгүй болгоно..... гэж дураараа аашилж энэ тэндгүй агсан хөлчүү тавих боллоо.     МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ТА ЭНЭ АСУУДЛЫГ АНХААРАЛДАА АВЧ ЭНЭ ТӨРИЙН АЛБА, ТЭР ДУНДАА ЦАГДААГИЙН АЛБАНЫ АЛДРЫГ ГУТААН ДОРОМЖИЛЖ БАЙГАА ХҮНТЭЙ ХАТУУ ТООЦОО ХИЙН ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА.

    0 0 Хариу бичих
  2. Дорнодын станцад анхаараарай сайдаа

    0 0 Хариу бичих