Та халуун сэтгэлтэй хүн мөн үү

С.Цолмон


Зөвхөн Баянгол дүүрэгт гэхэд амьжиргааг дээшлүүлэх шаардлагатай зорилтот бүлгийн 1403 өрх байна. Уг өрхөд өрх толгойлсон эцэг эх 230, 1-15 настай 468 хүүхэд байх аж. Энэ бол зөвхөн нэг дүүргийн өрхийн талаарх мэдээлэл. Нийслэлийн хэмжээнд дунджаар 10 мянга орчим амжиргааг дээшлүүлэх шаардлагатай өрх байгаа гэх тооцоо бий. Харин нэг өрх дунджаар 3-5 хүүхэдтэй байна. Хүйтний эрч чангарч байгаа энэ өдрүүдэд дулаан хувцас худалдан авах битгий хэл хоногийн хоолгүй өлөн зэлмүүн амьдарч буй бяцхан үрс хотын захын алслагдсан хорооллоор маш их байна. 

Хүйтний эрч чангарч байгаа энэ өдрүүдэд дулаан хувцас худалдан авах битгий хэл хоногийн хоолгүй өлөн зэлмүүн амьдарч буй бяцхан үрс хотын захын алслагдсан хорооллоор маш их байна. 

Бидний, таны мэдэхгүй ч яг бидний тусламж хэрэгтэй бага насны арван мянга орчим хүүхэд байгааг судалгаанаас харж болно. Тийм л учраас өвлийн хүйтэнтэй уралдан багадаа 500 хүүхдийг бүрэн дулаан хувцастой болгохоор “Халуун сэтгэлээ түгээе” ТББ, СЭЗИС-ийн оюутнууд сайн үйлсийн аянг эхлүүлсэн билээ. Аяны хүрээнд нийслэлийн хэмжээнд дөрвөн байршилд хандивын хайрцгийг байршуулан, хүүхдийн дулаан хувцас хүлээн авч байна.

Түүнд иргэд шинэ болон цэвэрхэн эдэлж хэрэглэсэн хуучин хувцас ч хийх боломжтой. Хайрцганд цугласан хувцсыг сайн дурын багийн залуус хотын захын хэсгээр амьдарч буй бяцхан хүүхдүүдэд буюу яг хэрэгтэй эздэд нь хүргэж өгөх юм.

Аяныг дэмжиж өнөөдөр нийслэлийн 13 дугаар сургуулийн Уртнасан багштай 3 дугаар ангийн 30 сурагч багадсан дулаан хувцаснуудаа бяцхан дүү нартаа хандивлан тусаллаа. Мөн Баянгол дүүргийн 13 дугаар хорооны ахмадууд сайн дураараа нэгдэн И-Март дэлгүүрийн салбарт хандив өргөсөн байна. Тэд өөрсдийн боломжоороо ийнхүү хүүхдүүдэд тусламжийн гараа сунгажээ.

Мөн аяны хүрээнд энэ бямба гарагт буюу 2017.10.21-нд 19 цагт UB Palace-д “Халуун сэтгэлээ түгээе” хандивын тоглолт зохион байгуулан, тоглолтоос цугласан мөнгийг дээрх хүүхдүүдийг дулаан хувцаслахад зориулахаар төлөвлөж байна. Тоглолтын тасалбар бүр нэг хүүхдэд дулаан хувцас болон очих юм. Тоглолтын талаарх мэдээллийг ЭНЭ хуудаснаас аван, ticket.mn-ээс онлайнаар захиалах боломжтой. Мөн 99227675 утсаар үнэгүй хүргүүлэн аваарай. Хэрвээ тоглолт үзэж амжихгүй бол Хаан банкны  5077448979 дансанд хандив өгөх боломжтой юм шүү.

Хамтдаа халуун сэтгэлээ түгээж, 500 хүүхдийг дулаан хувцастай болгоцгооё.

Хайрцгийн байршил:

113-р хорооллын дунд замд байрлах HANU Европ жимсний худалдааны төв

2. Жуков дахь Everyday худалдааны сүлжээ дэлгүүр

3. E-Mart хороолол дахь салбар 

4. СЭЗИС: B Байрны 2 давхрын оюуны вестбюль

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Dansnii ner hen be

    0 1 Хариу бичих