Норвегид цахилгаан машинаас татвар авахаар болжээ

Ш.Самбуу


Норвегийн 2018 оны төсвийн төсөлд цахилгаан машинаас авах татварыг оруулсан нь нутгийн сэтгүүлч нарын дунд “Tesla-гийн татвар” нэр авчээ. Хүнд гэгдэх цахилгаан машинаас татвар авахаар шийдсэн нь нэн түрүүнд  Model S, Model X загваруудад хамаатай болж таарав. Энэ тухай Норвегийн VG сэтгүүл мэдээлжээ. Шинэ татварын талаар  тодорхой мэдээлэл бичигдээгүй ч уг сэтгүүл Model S цахилгаан машины арай хөнгөн загвар 75D  хувилбараас 7000 мянган норвеги крон, энэ машины дээд ангиллын P1000D ба Model X загварт 70000 кроны татвар ногдуулна гэж мэдээлсэн байна. Харин жин нь хоёр тонн хүрэхгүй Model 3 загвар татварт хамрагдахгүй гэнэ. Шинэ татварт Норвегийн автын холбооноос (NAF) дургүйцлээ илэрхийлсэн байна. Тэдний эсэргүүцэлд энэ татвар нь агаар мандлын  хорт хийн хаягдлыг бууруулах хөтөлбөрийг 2025 он гэхэд хэрэгжүүлэх боломжийг хаана гэсэн байна. Норвегийн эрх баригчид 2026 оноос эхлэн тус оронд дотоод шаталтын хөдөлгүүртэй машин ашиглахыг хориглож байгаа гэж зарласан юм. Норвегид 2017 оны наймдугаар сард хайбрид машиныг оролцуулаад цахилгаан машины хэрэглээ нийт машины 35 хувьд хүрчээ. Tesla Model X ба Model S загварууд нь Норвегид хамгийн өргөнөөр худалдагддаг цахилгаан ба хибрид машинуудын жагсаалтын найм ба арвантавдугаар байрыг эзэлж байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)