ХКН-ын их хурлын үеэр Азийн зах зээл өсч байна

Ш.Самбуу


Ази, Номхон далайн бүсийн хувьцааны зах зээл Уолл-стритийн  хувьцааны “бухын” динамикийг даган  лхагва гаригт бага зэргээр өссөн байна. Гэхдээ Хятадын улс төрийн элитүүдийн чухал уулзалт эхэлсэн учраас өсөлт нь хязгаарлалттай байв хэмээн MarketWatch мэдээлж байна.Хятадын Коммунист намын XIX  их хурал эхэлсэн учраас хөрөнгө оруулагчид бүс хүлээзнэх аястай байна. "Азийн хувьд өнөөдөр байдал манантай байна. Хятадын хувьд лхагва гаригаас эхлэн энэ долоо хоногийн үлдсэн хугацаанд анхаарлын төвд байна” хэмээн IG Markets-ийн ерөнхий эдийн засагч Крис Уэстон өгүүлжээ. Гонконгийн индекс Hang Seng өчигдөр үд дунд 0,14 хувиар доошилж, харин Хятадын Shanghai Composite-ынх 0,17 хувиар нэмэгджээ.

График: CNBC

Гонкогт хувьцаа нь саяхныг хүртэл өсөлтийн дарамтад байлаа. Үүний хажуугаар Хятадын санхүүгийн компаниудын хувьцаа бага зэргээр буусан байна. Тухайлбал, Bank of China-гийн хувьцаа 0,7 хувиар, Industrial and Commercial Bank of China 0,5 хувиар, China Construction Bank  1 хувиар тус тус доошилжээ. Японы Nikkei 225 лхагва гаригийн үдэд  0,24 хувь, индекс Topix  0,12 хувь гэсэн өсөлттэй байлаа.

Долларын иентай харьцах ханш өсөлтөө алдсан нь япон экспортлогч нарт дарамт үзүүлэв. Австралийн S&P/ASX 200 индекс 0,02 хувиар , Өмнөд Солонгосын Kospi 0,2 хувиар тус тус буужээ. Харин Малайз, Сингапурын зах зээл баярын улмаас хаалттай байгаа юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Манай Ерөнхийлөгч хэзээ Бээжинг бөмбөгдөж Хятадыг ялах юм болоо?

    0 0 Хариу бичих