Испани улс Каталаны автономит эрхийг цуцаллаа

Х.Батсайхан


Испанийн эрх баригчид Каталан мужийн өөртөө засах бүрэн эрхийг цуцлах шийдвэр гаргажээ. Үндсэн хуулийн 55 дугаар зүйлийг баримтлан дээрх шийдвэрийг гаргасан гэж Испанийн Засгийн газрын албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.

Сайд нарын танхим ирэх бямба гаригт ээлжит бус хуралдаан зарласан бөгөөд тэрхүү хурлаар Каталан мужийн асуудлыг тусгайлан хэлэлцэхээр болсон байна.

Мадрид тусгаар тогтнох санаанаасаа буцахыг Каталаны эрх баригчдаас шаардаж, 5+3 нийт найм хоногийн хугацаа өгсөн нь өнөөдөр дууссан. Каталаны удирдагч Карлес Пучдемон өнөөдөр мэдэгдэл хийж, тусгаар тогтнох санаанаасаа буцахгүй гэдгээ илэрхийлсэн тул Испанийн эрх баригчид дээрх шийдвэрийг гаргажээ.  

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ