А гепатит өвчнөөр 19 хүн нас баржээ

Х.Батсайхан


АНУ-ын Калифорни мужид халдварт А гепатит өвчний дэгдэлт болж олон хүн өвчлөөд байна. Вирусын дэгдэлт эхлснээс хойш долоо хоногийн хугацаанд уг өвчнөөр нас барсан хүний тоо өссөөр 19-д хүрчээ. Үүнтэй холбогдуулан мужийн захиргаанаас дэгдэлт бүхий бүс нутгуудад онц байдал зарласан байна. Өвчилсөн, нас барсан хүмүүсийн ихэнх нь орон гэргүй иргэд байгаа ажээ.

Халдварт А гепатитын вирус бэлгийн харилцаа, бохир хоол хүнс, эд зүйлсээр дамжин халдварладаг бөгөөд хүний биед нэвтрэн ороод элгийг гэмтээж үхэлд хүргэдэг байна. Мэргэжилтнүүд А гепатитын энэ удаагийн дэгдэлтийг өвчлөл, нас баралтын хэмжээгээр түүхэнд хоёрдугаарт орно гэж хэлснийг хэвлэлүүд онцлон мэдээлж байгаа юм.

Сан Диего хотод хамгийн их буюу 500 хүн өвчлөөд байгаа юм байна. Үүнтэй холбогдуулан хотын захиргаанаас, хүүхэд, насанд хүрэгчдэд хандан гарын ариун цэврийг сайтар сахихыг уриалсан бол зарим төрийн бус байгууллагууд хотын цэвэр усны хангамжинд асуудал байгаа гэж үзэн шинжилгээ авахыг шаардаж байгаа гэнэ.

А.гепатитаар өвчилсөн 100 хүн тутмын нэг нь нас бардаг гэсэн статистик байдаг юм байна. Харин Калифорнид нас баралтын хувь энэ хэмжээнээс өндөр байгаа нь иргэдийн санааг зовоож байна.    

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)

ЭНЭ ТУХАЙ