Ц.Сандуй "Жакарта-2018" Азийн наадмын багийн ахлагч боллоо

Eagle.mn


МҮОХ-ны хурлын танхимд тус хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдийн хурал боллоо. Хурлаар саяхан Узбекистаны "Ашгабат-2017" Азийн танхимын болон тулааны спортын наадамд оролцсон Монголын багийн тайланг сонсов. Тайланг тус наадмын Монголын багийн ахлагч Ж.Түмэн-Аюуш хүргэсэн юм. Үүний араас 2020 он хүртэл болох спортын олон улсын таван том наадмын багийн ахлагчийг сонголоо. Хамгийн эхэнд "Пёнчан-2018" өвлийн олимпийн наадмын багийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, "Жакарта-2018" Азийн наадмын багийн ахлагчаар НИТХ-ын дарга асан, Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй, "Буэнос-Айрос-2018" залуучуудын олимпийн наадмын багийн ахлагчаар Монголын байт харвааны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал, "Тайчунь-2019" Зүүн азийн залуучуудын наадмын багийн ахлагчаар А.Ганбаатарыг томилсон байна. Эцэст нь "Лозанн-2020" залуучуудын өвлийн олимпийн наадмын багийн ахлагчаар Ч.Амарсанааг томиллоо.  

 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Ene lalar yavsan gazar batgana shavna

    0 0 Хариу бичих
  2. 60 ТЭРБУМААРАА АЛБАН ТУШААЛ АВЧ БГАА ЮМ УУ?

    0 0 Хариу бичих
  3. СУНДУЙГИЙН ХУВЬД НӨГӨӨ БУХ ӨТӨЛХӨӨРӨӨ МАХАНД ЯВДАГ БУРИАД ӨТӨЛХӨӨРӨӨ ХЭЛМЭРЧ БОЛДОГ ГЭДЭГ ШИГ ОР ХООСОНГҮЙ ШИВ

    0 0 Хариу бичих
    • Буриад өтлөхөөрөө хэлмэрч болдог хахаха

      1 0