Монголын Тусгай Олимпийн Үндэсний наадам боллоо

С.Цолмон


Хүн төрөлхтний хамгийн том хүмүүнлэгийн ба спортын хөдөлгөөн бол Тусгай Олимп юм. Дэлхий дээр ойролцоогоор 200 гаруй сая оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс байдаг. Энэ бүх хүнд хүрч үйлчлэх эрхэм зорилготой олон улсын байгууллагад Монгол улс хэдхэн жилийн өмнө албан ёсоор гишүүнээр элссэн билээ. Өнөөдрийн байдлаар Монголын Тусгай Олимпийн Хороо нь 11 аймаг, Улаанбаатар хотын тусгай сургуулиудын 2000 гаруй тамирчин, 70 дасгалжуулагч, 1000 гаруй эцэг эх, 200 гаруй сайн дурынхныг хамруулаад байгаа бөгөөд манай улсын баг тамирчид тусгай олимпийн  дэлхийн, үндэсний, бүсийн хэмжээний тэмцээнүүдэд амжилттай оролцож ирсэн билээ.

Тусгай олимпийн зорилго нь оюуны бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдийг тасралтгүй спортын бүхий л төрлөөр хичээллүүлж, тэдний бие бялдрыг хөгжүүлэх, урам дэм өгөх, тэднийг бидний адил эгэл нэгэн иргэн гэдгийг олон нийт, нийгэмд таниулах, өөрсдийн авъяас чадвар, туршлага зэргийг нь хуваалцах юм.

Харин энэ сарын 13-наас 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотод Монголын Тусгай Олимпийн Үндэсний наадам амжилттай зохион байгуулагдсан юм. Тус наадамд нийт 9 аймаг, Улаанбаатар хотын 4 тусгай сургуулийн баг нийт 230 тамирчид оролцлоо.

Тусгай олимпийн зорилго нь оюуны бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдийг тасралтгүй спортын бүхий л төрлөөр хичээллүүлж, тэдний бие бялдрыг хөгжүүлэх, урам дэм өгөх, тэднийг бидний адил эгэл нэгэн иргэн гэдгийг олон нийт, нийгэмд таниулах, өөрсдийн авъяас чадвар, туршлага зэргийг нь хуваалцахад оршиж байгаа юм. Мөн Тусгай Олимпийн эрхэм дээд үзэл санаа бол хүн бүхэн нийгэмд эрх тэгш зэрэгцэн орших билээ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)