БНХАУ-ын Коммунист намын Их хурлаар ирэх 5 жилийн бодлогыг тодорхойлно

Т.Маралмаа


Хятадын Коммунист намын 19 дэх их хурал өнөөдөр өглөө 9 цагт Бээжин хотын Ардын их хурлын танхимд эхэллээ. Энэ удаагийн хурлаар БНХАУ-ын ирэх таван жилийн бодлогыг тодорхойлохоос гадна Төв хорооны шинэ бүрэлдэхүүнийг сонгох юм. Коммунист намын их хурал нь БНХАУ-ын улс төрийн хамгийн том, хамгийн чухал үйл явдалд тооцогддог. Учир нь энэхүү хурлаар Коммунист намын хэрэгжүүлэх бодлого хийгээд БНХАУ-ын гол бодлого, хэтийн төлвийг тодорхойлдог.

Мөн Хятадын Коммунист намын Төв хорооны шинэ бүрэлдэхүүнийг их хурлын төлөөлөгчдөөс сонгодог. Энэ удаагийн хурлаар намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин болон Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нараас бусад албан тушаалтныг шинээр томилох юм. Тухайлбал, Төв хорооны шинэ гишүүдээс Улс төрийн товчооны байнгын хорооны долоон гиүүний тавыг сонгоно. Хятадын Коммунист нам нийт 90  орчим сая гишүүнтэй. Тэднээс 2300 гишүүн Их Хурлын төлөөлөгч болон оролцож байна. Их Хуралд сонгогдсон гишүүд ирэх 50 жилд намд чухал үүрэг оролцоо гүйцэтгэнэ гэсэн үг.

-БНХАУ 5 жилийн дотор 60 сая хүнийг ядуурлаас гаргажээ-

Хурлын эхэнд Ши Жиньпин Хятадын Коммунст намын 18 дугаар их хурлаар хэлэлцэн баталсан асуудлуудын хэрэгжилтийн талаарх тайланг танилцууллаа. Тэрээр өнгөрсөн таван жилд ямар ололт амжилтанд хүрсэн, мөн ямар алдаа, сургамж авсан талаар болон үүнээс шалтгаалж, ирээдүйд ямар арга хэмжээ авах шаардлага тулгарч байгаа тухай ярьсан юм. Өнгөрсөн таван жилд бид багагүй ололт амжилттай байсныг магтан сайшаахын зэрэгцээ алдаа, дутагдал байсныг ч мөн хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Энэ таван жилд манай улсын ДНБ 54 их наяд юаниас 80 их наяд юань болтлоо өсч, 60 сая хүнийг ядруулаас гаргалаа.

Энэ таван жилд манай улсын ДНБ 54 их наяд юаниас 80 их наяд юань болтлоо өсч, 60 сая хүнийг ядруулаас гаргалаа. Үүний тулд үндсэн таван хэсгээс бүрдсэн төлөвлөгөөг хэрэгжүүлж, дөрвөн цогц стратегийг боловсруулан биелүүлсэн байна. Өнгөрсөн 10 жилд шургуу ажиллан, хөгжлийн замыг хурдатгасан хүн бүрт талархлаа илэрхийлж байна. Бид одоо БНХАУ-ын хөгжлийн түүхийн нэгэн шинэ замд орж байна. Өнгөрснөөсөө суралцан, шинэ эриний шинэ Хятад болон хөгжиж, илүү инновацилагдсан, дэд бүтцээ шинэчлэн, хөгжлийн шинэ эринд хүрэх замналд орох цаг нэгэнт иржээ.Манай улсын тогтоосон социалист ардчилсан тогтолцоо нь хятадын ард түмний эрх ашгийг хамгаалахад хамгийн үр нөлөөтэй, ухаалаг систем болсон. Энэ тогтолцооны хамгийн чухал нь ард түмэн ажил хэргээ өөрсдөө хэлэлцэн шийдэх боломж байдагт оршдог. Мөн зөвлөлдөх ардчилал нь намын удирдлагын түвшинд эерэгээр нөлөөлөх хамгийн чухал зам юм.

-БНХАУ-ын Коммунист намын Их хурлаар ирэх 5 жилийн бодлогыг тодорхойлно-

БНХАУ-ын дарга, Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Цэргийн төв хорооны дарга Ши Жиньпин 19 дүгээр их хурлыг нээж 3 цаг 30 минутын хугацаад илтгэл тавьж, өнгөрсөн таван жилийн хугацаанд хийсэн болон ажлуудаа дүгнэн, ирэх таван жилийн зорилтуудынхаа тухай ярилаа. Ирэх таван жилийн хугацаанд голлох салбаруудад ямар бодлого баримтлахаа хуваалцлаа. Тухайлбал эдийн засгийн голлох асуудал болсон ажилгүйдлийн түвшинг бууруулах. Үүний тулд их, дээд сургууль шинээр төгсөгчдийн ажлын байрыг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна. Ши Жиньпин төлөөлөгчдөд дундад давхаргын ажил эрхлэлтийг дэмжих хэрэгтэй байгааг хэллээ.

Улс төрийн хувьд барууны бусад улсын улс төрийн соёл, арга барилыг хуулбарлахыг буруушаан, Хятад улс соёл, газар нутаг, хүн ам зүйдээ тохирсон өөрийн улс төрийн соёлыг бэхжүүлэх ёстойг онцолсон юм.

Мөн Нэг зам-Нэг бүс төслийн ажлыг ирэх жилүүдэд эрчимжүүлэх үүднээс дэд бүтцээ шинэчлэн сайжруулах шаардлага тулгарч байгааг илэрхийллээ.Үүнээс гадна, мужуудын оршин суугчдын орлогын хэмжээ харилцангүй адилгүй байна. Тиймээс ажил олголттой холбоотой эдийн засгийн тодорхойгүй байдлыг арилгахыг зорьж буйгаа илэрхийллээ. Үүний тулд дундад давхаргынхны эдийн засгийг дэмжин, тэдний нийгэмд эзлэх хувийг өсгөн 2050 он гэхэд хятадуудын ихэнхи хувийг дундад давхаргынхан бүрдүүлдэг байхад чиглэн ажиллахыг төлөөлөгчдийн өмнө мэдэгдсэн юм. XIX их хурал долоо хоногийн хугацаанд үргэлжлэн, улсын хэтийн төлвийнн тухай хэлэлцэнэ.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Өндөр сэнтийд дуртай хүмүүс, соцзмийг байх ёсгүй мэтээр итгэгчид хаяандаа байгаа улс ямар удирдагч тавьж, улс орноо яаж авч явж чаддагийг хараад нэгийг бодмоор. Хятадын удирдагчид улам л чансаажаад байхад манайд улам л манарсан нөхөд ээлж өнгөрөөж байгаад даанч харамсмаар Цэдэнбалаас хойш Жасрай Бямбасүрэн гуай хоёр арай дээр нь боловч түүнээс хол дор, бусад нь санааанд үлдэшгүй, ер нь ичмээр дамшигнууд

    0 0 Хариу бичих
  2. Аргагүй л энэ дэлхийн их гүрэн дээ

    1 0 Хариу бичих
    • Гэхдээ манай Ерөнхийлөгч ч алнаа л гээд байгаа даа.

      1 0
  3. ЭНЭ ХУЖАА АМЬД ЮМ УУ? БИ МОНГОЛЧУУДЫГ ТЭДНИЙГ АЛАХЫГ ОЛОН ЖИЛ УРИАЛЖ ТУРХИРААД БАЙДАГ ЖЕНКО АЛЬ ХЭДИЙН АЛЧИХСАН БАЙХ ГЭЖ БОДОЖ БАЙСАН ШҮҮ ДЭЭ.

    1 0 Хариу бичих
    • Энхболдын гөлөгнүүд ажилгүй болоод энэ тэрүүгээр хуцаад л яваад байдаг болжээ.

      1 2