Олимпийн аварга тамирчдын хооронд өрнөсөн хүчирхийллийн түүх спортын ертөнцийг цочроолоо

Х.Батсайхан


-Олимпийн аварга гимнастикч хамтрагчаа хүчингийн хэрэгт буруутгалаа-

ЗХУ-Украины нэрт гимнастикч, олимпийн хошой аварга Татьяна Гуцу олимпийн зургаан алтан медальт алдарт гимнастикч Виталий Щербог өөрийг нь хүчиндсэн гэж мэдэгджээ. Тэрээр энэ тухайгаа Facebook хуудсандаа энэ талаар бичсэн байна.

“Би одоо энэ талаар ярьж бичихээс айхгүй. Энэ явдал 1991 онд, бид багаараа Штутгартад тэмцээнд оролцож байх үед болсон юм. Виталий Щербо, чи бол мангас. Энэ явдлаас болж би олон жил сэтгэл санааны гутрал, айдастай амьдарсан. Гэхдээ чи одоо намайг дахин зовоож чадахгүй” гэж Т.Гуцу бичжээ.  

Тухайн үед ЗХУ-ын шигшээ багт байсан тамирчид энэ талаар мэдсэн ч хэн ч өөрт нь туслаагүй гэдгийг тэрээр мөн нэр устай нь зарласан байна.

Тэрээр “Татьяна Торопова, бич чамайг найзаа гэж бодож явсан ч хамгаас хэрэгтэй үедээ чи надад туслаагүй. Чи тэнд байж бүгдийг сонссон ч эр зориг гаргаж чадаагүйд чинь баярлалаа. Рустам Шарипов, өөрийнхөө анд нөхрийг хамгаалж, 15 хан настай жаахан охинд туслахыг хүсээгүйд чинь баярлалаа” хэмээн бичсэн байна.

ЗХУ-Беларусийн алдарт гимнастикч Виталий Щербо нь 19992 оны олимпийн их наадмаас зургаан алтан медаль хүртэж байсан тамирчин юм. Харин Татьяана Гуцу 1992 оны олимпоос хоёр алтан медаль хүртэж, дэлхий, Европын аваргад түрүүлж байжээ.   

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Ээлжит нэгэн бүсгүй галзуугийн өвчин туссан байна. Хүүхнүүд сэтгэцийн өвчтэй болохоор буюу галзуугийн өвчин тусахлаар урд өмнө явалдаж байсан эрчүүдийг өөрийг нь хүчиндсэн гэж андуу санаад ингээд яриад эхэлдэг гэж байгаа. Энэ бол судалгаараа нотлогдсон зүйл.

    0 3 Хариу бичих
    • Энэ дээрхийг бандааш Гантулга уншвал баярлаад байх юм байхгүй шүү. Цаад хүүхэн чинь арай галзуу өвчин тусах болоогүй гэсэн.

      1 0