Т.Аюурсайхан: Ө.Энхтүвшин та зөнөж байгаа бол зөв зөнөх хэрэгтэй

С.Цолмон


УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэж, Шадар сайд Ө.Энхтүвшин болон ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар нарыг томилсон.

Шадар сайдад нэр дэвшигчид хандан гишүүд үг хэлэх үеэр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан Шадар сайд Ө.Энхтүвшинд хандаж “Би Ө.Энхтүвшинг дэмжихгүй. Өнгөрсөн 30 шахуу жил бугшсан идээ бээрийн маш тод жишээ та байна. Бид шинэ Засгийн газрыг албан тушаалын төлөө биш, өөрчлөлтийн төлөөх Засгийн газар байгаасай гэж хүссэн.

Засгийн газарт орохгүй гэчихээд маргааш нь байр суурь нь өөр болчихоод тайлбарлахдаа "Нөхцөл байдал өөр болсон" гэж хэлсэн. Нөхцөл байдал үргэлж өөрчлөгддөг.

Та "Надад шинэ засгаас долоох юм алга" гэж явсан. Ерөнхий сайдыг томилох чуулганд ороогүй, хүмүүсийг уриалан дуудаад оруулаагүй. Улстөрийн соёл, ёс зүй байхгүй. Тэгсэн атлаа зарчим ярих дуртай. Засгийн газарт орохгүй гэчихээд маргааш нь байр суурь нь өөр болчихоод тайлбарлахдаа "Нөхцөл байдал өөр болсон" гэж хэлсэн. Нөхцөл байдал үргэлж өөрчлөгддөг. Тэгэхээр таны үг үргэлж өөрчлөгдөх нь.

Та улстөрд явж байгаа хүүгээ ядаж бодох хэрэгтэй. Ааваар нь дүгнэлт өгвөл яана. Ганц удаагийн албан тушаал юу юм бэ. Та хийж үзээгүй биш дээ. Та Ерөнхий сайдтайгаа хэр гар нийлэх юм. Шантаажилсан, улстөрийн наймаа тохироо хийсэн шүү дээ та. Хэдий болтол нүүр нүүрээ харж бие биенээ хуурах юм. Ингэж явсаар байвал бид засрахгүй. Шулуухан хэлэх хэрэгтэй. Өөрчлөлтийг хүсч л байгаа юм бол. Та ичиж амьдрах хэрэгтэй. Зөнөж байгаа бол зөв зөнөх хэрэгтэй” хэмээн хэлсэн юм.

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан 15:00 цагаас үргэлжилж, Засгийн газрын гишүүдийг томилно.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (10)

  1. Үгээ хэлж болноо. Доромжилж биш шүү. Тэнэг бацаанууд дандаа залуу насаараа гангарна гэж бодсон юм биш байгаа даа. Өөрөө бүр овоо зөнөхийг хэн мэдэх билээ. Тэгж болохгүй. Үлгэргүй гэдэг нь.

    0 0 Хариу бичих
  2. yag zuv heljee, nasaaraa darga hiisen archaagui hundee Enkhtuvshin

    0 0 Хариу бичих
  3. Zuv helj bn

    0 0 Хариу бичих
  4. САЛХИ ХААШАА ХАМХУУЛ ТИЙШЭЭ

    0 0 Хариу бичих
  5. шулуухан үнэнийг хэлж Энхтүвшин насаараа даргаа бас жигүүр шантааж хийсэн одоо гялтагнуулаад гялайлгаж чадаа ч яахав харий

    2 0 Хариу бичих
  6. Зөв хэлжээ

    3 0 Хариу бичих
  7. АЮУРСАЙХАН САЙХАН ГИШҮҮН АРАЙ ДЭНДҮҮ ЮМАА ТА Ч ЭНХТҮВШИН ГИШҮҮНИЙ НАСАН ДЭЭР ОЧНО ШҮҮДЭЭ АХМАДАА ХҮНДЛЭХ МОНГОЛ ЕС ХААНА БАЙНА

    0 3 Хариу бичих
    • АХМАДАА ХҮНДЛЭН АЛДААГ НЬ НУУГААД ЯВАХ НЬ ЗӨВ ЮМ УУ.ТИЙМ БЯЛДУУЧ ЧАМ МЭТИЙНХНЭЭС БОЛЖ ТӨР САМУУРЧ БГАА ЮМ ДАА.

      3 0
  8. 60 тэрбумын бичлэг эвлүүлэг гээд тэнэгтээд байна лээ шүү. Бичлэгт байгаа гол хүмүүс нь эвлүүлэг биш гээд ажил албанаасаа огцорчоод байхад зөнөглөөд эргүүтээд байсан. Яаж Шадар сайд болж чадах юм бээ??? Удахгүй огцрох байх оо. Огцруулбал таарна.

    3 0 Хариу бичих
  9. Аюурсайханыг дэмжиж байна. Яг зөв. Энэ бол МАН-ын байж байгаа царай. Ийм залуучууд байгаа нь яамай даа. Аюурсайхан УРАГШАА!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! Үргэлж ийм байгаарай.

    6 0 Хариу бичих