АНУ-ын шинэ атомын шумбагч загалмайлагдав

Ш.Самбуу


АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин USS South Dakota (SSN-790) шинэ атомын шумбагч онгоцоо загалмайлан аравнайлжээ. Энэ шумбагч онгоцыг хамгийн өндөр технологийн, хамгийн дуу чимээгүй гэж The National Interest хэвлэл нэрлэв. Коннектикут  мужийн Гротон хотын боомтод уг ёслол болж, АНУ-ын Штабын дарга нарын хорооны тэргүүн асан Мартин Демпсийн эхнэр оргилуун дарсыг уг хөлгийн эх биенд хагалан мялаасан байв.

USS South Dakota шинэ хөлөгт нэвтрүүлсэн шинэ технологийн талаар мэдээлэл бараг байхгүй. Хөлөг нь тэргүүн технологитай гэсэн яриа байгаа юм. Virginia төрлийн USS South Dakota хөлгийн урьд хэсгийг шинэчлэн сайжруулж, тус бүр нь зургаан Tomahawk гэх далавчит  пуужинг харвах шинэ хоёр төхөөрөмжтэй болгосон байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)