У.Хүрэлсүх: 0-15 насны хүүхдийн гэмтлийн зэрэг тогтооход хураамж авдаг журмыг цуцална

С.Цолмон


УИХ-ын нэгдсэн хуралдаанаар яг одоо Шадар сайд Ө.Энхтүвшинг Шадар сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байна. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож буй гишүүд санал хураалт явуулахын өмнө гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж байгаа юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Хүчирхийлэлд өртөөд эмнэлэгт үзүүлэхээр очсон хүүхдээс 10 мянган төгрөг нэхсэн асуудал гарсан. Засгийн газар, Ерөнхий сайд та үүнийг хэрхэн анхаарч байна вэ” хэмээн Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс асуулаа. 

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд үзлэгт орохоор очсон 0-15 насны хүүхдээс хураамж авахаа болино. Ардын Засгийн газрын анхны хуралдаанаар Эрүүл мэндийн сайд, ХЗДХ-ийн сайд, Сангийн сайдын хамтарсан энэхүү журмыг цуцална” гэлээ. 

УИХ-ын нэгдсэн хуралдааныг Eagle news шууд дамжуулж байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. 0-18 байвал зүгээр бишүү сургуулийн хүүхдүүд дээд сургуулийн оюутнуудад хөнгөлт үзүүлдэг мөртлөө 10 жилийн орлогогүй хүүхдүүд шүүдээ

    0 0 Хариу бичих
  2. тэгээд 16-18 насны хүүхдүүд яах болж байна тэд бас д ажил эрхэлж эхлээгүй сурагчид энэ насны охидууд ил далд хүчирхийлэлд өртөөд л яваад байгаа

    0 0 Хариу бичих
  3. Мэдрэмжтэй хурдтай ажиллаж байна шүү. Буянтай л шийдвэр гарч.

    0 0 Хариу бичих
  4. Энэ Хохирогч охиноос мөнгө төлбөр нэхэхэд хүргэсэн Сангийн сайд, ХЗДХ-ын Сайд, Эрүүл мэндийн Сайд нар 0-16 нас хүртэлх хүүхдээс Эрүүл мэндийн үзлэг, тусламж авахад Үнэ төлбөргүй үйлчлэх энэ ЗААЛТ-ыг үгүйсгэсэн Журам гаргасан 3-н Яамны САЙД нар гол буруутан, Энэ Журмыг хэрэгжүүлсэн Төрийн Албан хаагч, Иргэн буруугүй

    0 0 Хариу бичих
    • Халах ёстой. Тийм тушаал басан ч гэсэн тэр албан тушаалтан ямар хатуу хахир бэ. Түүнийг 10 мянган төгрөгнөөс болоод лав ажлаас нь халахгүй. Ёстой эм хүн гэж хэлхэд хэцүү бна. Шшүт бол бүхлээрээ ялзарсан газар. Дхргаам нь эхлээд халж өөрчлөх цаг нь болсон. Халах хэрэгтэй.

      0 0
  5. Гэтэл Женко эмчийг ажлаас нь хал гэж тэнэгтээд

    0 0 Хариу бичих
    • neg bodliin zuw neg bodlin buruu shude

      0 0
  6. Ашгүй дээ. Хамгаалдаг төртэй болоосой.

    0 0 Хариу бичих
  7. Браво амжилт хүсье

    0 0 Хариу бичих