Хятадын Коммунист намын их хурал эхэллээ

Х.Батсайхан


Хятадын Коммунист намын ээлжит 19 дүгээр их хурал Бээжин хотноо өнөөдөр эхэллээ. Хуралд намын гишүүн 80 сая гаруй иргэдээс сонгогдон 2287 төлөөлөгч оролцож байгаа бөгөөд тэдгээр төлөөлөгчид намынхаа удирдлагыг шинээр бүрдүүлэх чухал зорилтыг хэрэгжүүлэх ёстой юм.  

БНХАУ-ыг таван жил удирдсан Си Зиньпин энэ удаагийн хурал дээр өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаасаа гадна, урт хугацааны зорилгыг хэрэгжүүлэх богино, дунд хугацааны зорилт, арга замуудаа тодорхойлсон илтгэл тавих бөгөөд энэ илтгэлийг нь дэлхийн улс төр, эдийн засгийн хүрээнийхэн анхааралтай хүлээж байна. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)