“Спартак” “Аваргуудын лиг”-т 2012 оноос хойш анхны ялалтаа байгууллаа

Х.Батсайхан


Оросын “Ард түмний баг” “Спартак” 2012 оноос хойш Аваргуудын лигт анхны ялалтаа байгууллаа. Ялах, ялахдаа Евроцомын тэмцээний одтой Испанийн “Севилья”-тай хийж, 5:1-ээр бутниргэв.

Бооцооны төвүүдэд энэ тоглолтод “Севилья” хожих магадлал өндөр гэсэн таамаг илүүтэй гарсан ч Оросын аваргууд гайхалтай ялалт байгуулж чадав.

Тоглолтын эхний гоолыг 18 дахь минутад “Спартак”-ийн Квинси Промес оруулсан бол “Севилья” 30 дахь минутад тэнцүүлсэн. Гэвч үүнээс хойш “Спартак”-ийн “оддын цаг” эхэлж, 58 дахь минутад хагас хамгаалагч Лоренцо Мальгарехо, 67 дахь минутад хагас хамгаалагч Денис Глушаков, 74 дэх минутад довтлогч Луис Адриано, 90 дэх минутад Квинси Промес нар гоолджээ.

Ингэснээр спартакчууд таван оноотой болж, одоогоор хэсэгтээ “Ливерпуль”-тэй 1, 2-р байрыг хуваан эзэлж байна. “Севилья” дөрөв, “Марибор” нэг оноотой явна.   

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Оросууд хэзээ хөлбөмбөг тоглож чадаж байсан юм. Европын хамгийн ядуу, хөгжил сул Испанийн хөдөөний багийг хожчихоод гөө мөн их баярлаж байна аа. За даа, тэднийг гэлтгүй, манайхан ч хөлбөмбөг тоглож чаддаггүй улс даа. Манайхан чинь Зүүн өмнөд азийн арал дээр амьдардаг, эрэгтэйчүүд нь 11 хүрэх ч юм уу үгүй ч юмуу тийм арал улсын багт хожигдоод ирдэг. Ер нь Орос манай хоёр нэг тоглоод үзвэл хэн нь дийлэх бол.

    0 0 Хариу бичих

ЭНЭ ТУХАЙ