Өнөөдөр болох зарим үйл явдлын тойм

Eagle.mn


Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.

-Өнөөдөр 12.00 цагаас ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албанд "Дархлаажуулалтын 10 хоног"-ийн тухай болон улирлын томуугийн вакцин хийж эхэлж байгаатай холбогдуулан сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдээлэл хийнэ.

-СХД-ийн Засаг даргын тамгын газрын иргэний танхимд 09-13 цагийн хооронд дүүргийн боловсролын салбарт ажиллагсдад зориулсан “Ажлын байранд сүрьеэгээс урьдчилан сэргийлэх, хянах үйл ажиллагаа” сэдвээр сургалт уулзалтыг Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний төв зохион байгуулна.

- "Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн асуудал: Монгол Улсын жишээ" (Монгол Улсын Үндсэн Хууль: 25 жилийн туршлага, сургамж ) сэдэвт олон улсын хурал 09.00 цагт Blue Sky зочид буудлын Diamond танхимд болно. 

Live conference center төв:

-11:00 цагт: Багш нарын цалинг нэмэгдүүлэх түр хорооныхон Багш нарын онц их хурлаас гарсан шийдвэр болон шинэ Засгийн газарт шаардлага хүргүүлэх асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Рок поп, зохиолын дуучид, хошин урлагийнхан болон хамтлаг дуучдын “Аялгуут намар” хүндэтгэлийн тоглолтын талаар ерөнхий зохион байгуулагч NTN-телевизээс мэдээлэл хийнэ. Тоглолт Mонгол бөхийн өргөөнд энэ сарын 27-ны 19 цагт зохион байгуулагдах юм. 
Хаяг: Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 100 айл, MNBC телевизийн байр, (Урд талын автомашин ордог хаалгаар ороод оффисын нэг давхарт) Live conference center төв.

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)