Монголын пауэрлифтингийн тамирчдыг хоёр том тэмцээн хүлээж байна

Б.Тайван


Швед улсын Сандсвал хотод болсон пауэрлифтингийн мастеруудын ДАШТ-ээс Монголын дөрвөн тамирчин медалийн тавцанд гарчээ. Энэ тухай Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооныхон мэдээлэл хийсэн юм. 35 дахь удаагийн тус тэмцээний 105 кг-д Д.Ууганбаяр алтан медаль хүртэж төрийн дуулалаа эгшиглүүлсэн бол 74 кг-ын жинд С.Энхбат мөнгө, 93 кг-д Н.Алзахгүйбаатар, +120 кг-д Ц.Баярхүү нар хүрэл медаль хүртсэн байна. Тэд өчигдөр эх орондоо ирсэн бөгөөд удахгүй Чех улсад тус холбооны баг тамирчид насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцохоор бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа гэнэ. Харин гавьяат тамирчин Э.Содномпилжээ пара пауэрлифтингийн ДАШТ-д өрсөлдөхөөр Мексик улсыг зорих гэж байна. 

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)