Байнгын хороод "Ардын засгийн газар"-ын 15 сайдыг дэмжлээ

Eagle.mn


Монгол Улсын Засгийн газрын 15 сайдын нэрс өнгөрсөн долоо хоногт тодорсон. Дээрх гишүүдийн асуудлыг өнөөдрийн Байнгын хороодын хуралдаанаар хэлэлцлээ. Тэгвэл Байнгын хороодын хуралдаанаар У.Хүрэлсүхийн ахалсан Засгийн газарт хэн хэрхэн дэмжлэг авсаныг танилцуулая. УИХ-ын Эдийн Засгийн байнгын хорооны хуралдаанаар Эрчим хүчний сайдад нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнг 93.8 хувь нь дэмжлээ.

Үүний араас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Батлан хамгаалахын сайдад Н.Энхболд болон Гадаад харилцааны сайдад нэр дэвшигч Д.Цогтбаатар нарыг 100 хувийн саналаар дэмжив. Мөн Зам тээврийн хөгжлийн сайдад нэр дэвшигч Ж.Бат-Эрдэнийг 93.6, Барилга хот байгуулалтын сайдад Х.Баделханыг 87.5, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн сайдад нэр дэвшигч Н.Цэрэнбатыг 96.6, ХХААХҮ-ийн сайдад Б.Батзоригийг 92.8, Шадар сайдад Ө.Энхтүвшин, ЗГХЭГ-ын даргад Г.Занданшатар нарыг томилуулах саналыг олонхи дэмжлээ. Мөн Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч Д.Сарангэрэл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад нэр дэвшигч С.Чинзориг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад нэр дэвшигч Ц.Цогзолмаа нарыг сайдаар томилохыг 100 хувь дэмжсэн байна.

 Эрүүл мэндийн сайдад нэр дэвшигч Д.Сарангэрэлийг хуралд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бол Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатарыг 100 хувийн саналаар дэмжлээ. Хууль зүй дотоод хэргийн сайдад нэр дэвшигч Ц.Нямдоржийг 60 хувь, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазарыг 93.8 хувь нь дэмжлээ. Улмаар маргааш чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, сайдад нэр дэвшигчдийг томилохоор болжээ. УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан маргааш 10:00 цагт эхлэх бөгөөд сайд нарын томилгоог хэлэлцэхээсээ өмнө Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэхээр төлөвлөөд байна.

Ерөнхий сайдын зөвшилцлийн хариуд Ерөнхийлөгч Ч.Хүрэлбаатарыг Сангийн сайдад нэр дэвшүүлэхийг дэмжихгүй байгаагаа илэрхийлсэн. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимынхаа сайдуудад нэр дэвшигчдийг өөрчлөхгүйгээр УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.

Байнгын хороодоос Монгол Улсын Засгийн газрын сайдад дэмжлэг авсан гишүүд:

Монгол Улсын Шадар сайд – УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга - УИХ-ын гишүүн Г.Занданшатар

Ерөнхий чиг үүргийн яамд:

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд – УИХ-ын гишүүн Н.Цэрэнбат

Гадаад харилцааны сайд - УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар

Сангийн сайд - УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар

Хууль зүй, дотоод хэргийн сайд - УИХ-ын гишүүн Ц.Нямдорж

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд - УИХ-ын гишүүн С.Чинзориг

Чиглэлийн яамд:

Батлан хамгаалахын сайд – УИХ-ын гишүүн Н.Энхболд

Барилга, хот байгуулалтын сайд - УИХ-ын гишүүн Х.Баделхан

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд – УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа

Зам, тээврийн сайд – УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд - УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд – УИХ-ын гишүүн Б.Батзориг

Эрчим хүчний сайд - УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн

Эрүүл мэндийн сайд – УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл

 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Ми-гийн хулгайч нарын 6 сайд орсон тул ардын засгийн газар биш ээ

    0 0 Хариу бичих