Ерөнхийлөгч Х.Баттулга хотын даргыг хүлээн авч уулзлаа

Eagle.mn


Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга С.Батболд Улаанбаатар хотын тулгамдсан зарим асуудлыг хэрхэн шийдэхээр ажиллаж байгаа талаараа товч танилцуулсан байна. Агаарын бохирдлыг бууруулах болон цэвэрлэх байгууламжийн шинэчлэл хамгийн их анхаарал татаж байгааг тэрээр дурдав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 500.000 хүн амтай байхаар төлөвлөгдсөн нийслэл өнөөгийн хүн амын төвлөрөл ачааллаа даахаа больсон байгааг бид сайжруулах гэж оролдохоос илүү шинэ дагуул хотууд байгуулах нь үр дүнтэй, илүү ахицтай ажил байх болно хэмээн онцоллоо.

ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байхдаа дагуул хот байгуулах төсөл санаачлан ХБНГУ-ын мэргэжилтнүүдээр ТЭЗҮ-ийг хийлгэсэн талаараа ч дурдлаа. Хүн амын төвлөрлийг сааруулах үүднээс төр захиргааны байгууллагууд, их дээд сургуулиудыг хотоос гаргах, дагуул хот байгуулах тулгамдсан асуудлаа шийдсэн Малайз Улсын нийслэл Куала Лампур, БНСУ-ын нийслэл Сөүл, Казахстан Улсын нийслэл Астана гэх мэт хотуудыг үзэж, туршлага судлаасай хэмээн хүсч байгаагаа мөн хотын даргад илэрхийллээ.

Мөнгө хөрөнгөний бэрхшээл яриад суувал юу ч хийж чадахгүй, мөнгө босгож бодит ажил хийж үр дүн гаргах хэрэгтэй талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн сануулсан юм. Тэрээр хэлэхдээ аль ч улс орны нийслэл хотод тулгамдсан асуудал байдаг, гэхдээ манай Улаанбаатар хот дөрвөн ханатай гэрт анх өрх айл болоод, ам бүл нэмээд багтахаа больсон өрх айл шиг л байна хэмээн зүйрлэв. Улаанбаатар хотын нийт хүн ам одоогийн байдлаар нэг сая 370 мянга, нийслэлд өдөр тутам ирж очдог болон хөдөө орон нутгаас ирж суралцаж байгаа оюутны тоог оруулбал 250 мянга орчим хүн энэ тоон дээр нэмэгдэх юм.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Tuv tseverleh ed nart hamaa bdg yum boluu dulaanii ulirald sapporogoos tsaash garahaar l umhii uner ni hamar setelchih gd bdg bolson yanzalj bairdaggui yum bh da

    0 0 Хариу бичих
  2. ZA NAADUULCHIN TURSHILAGA SUDAL GESEN GEED DELHIIGEER NEG ZUGAALAAD BAIGAA HEDEN DOLLARIIG URJ URJ IRENDEE BURUU ZUIL HELLEE DEE

    0 0 Хариу бичих
  3. 1 жил юу бүтээв гэж асуух юмсан

    0 0 Хариу бичих
  4. Энэ зун Бат-Үүлийн үеийхээс бага бороо орсон тул асуудал их үүсээд байна.

    0 0 Хариу бичих
  5. 60 тэрбумын дарга юу хийх юм бэ жил гаран болж байхад хийсэн ажил байна уу одоо өвөл утааны талаар яаж мөнгө босгох юмаа л бодно тэгээд хоёр жил дуусан энд хуучин даргын хоёр гүүр хэдхэн гарц хийсэн өөр юу ч байхгүй

    0 0 Хариу бичих