“Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурал боллоо

С.Цолмон


“Хүнсний аюулгүй байдал хөдөөгийн хөгжил” уриатайгаар өнөөдөр Дэлхийн хүнсний өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ хүрээнд  ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн газар, Монголын хүнсчдийн холбоо хамтран “Хүнсний аюулгүй байдал” эрдэм шинжилгээний бага хурлыг анх удаа зохион байгууллаа.

Бага хурлын эхэнд Монгол Улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, зөвлөх инженер, шинжлэх ухааны доктор, профессор Л.Дамдинсүрэн “Монгол Улсын хүнсний аюулгүй байдлын тулгамдсан асуудлууд” сэдвээр хүндэтгэлийн илтгэл тавьжээ.

Цаашид уламжлал болгон зохион байгуулагдах бага хуралд оюутан, судлаачийн ангилалд Хөдөө аж ахуйн их сургууль, харьяа хүрээлэнгүүд, Шинжлэх ухааны академийн Хими, хими технологийн хүрээлэн, Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль, мөн Дорноговь аймаг дахь салбар, “Идэр” их сургууль, Хүнсний технологийн дээд сургуулиас нийт 33 илтгэл ирүүлсэн байна.

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)