Халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийг илрүүлэн, шалгаж байна

С.Цолмон


Нийслэлийн цагдаагийн газраас “Илрүүлэлт-Оргодол” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байгаа буй.

Энэ хүрээнд Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид ХУД-ын 15 дугаар хороо, 120 мянгатын автобусны буудал болон БГД-ийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны автобусны буудал зэрэг газруудаар явж иргэдийн цүнх болон халааснаас гар утас, түрийвчтэй бичиг баримт зэргийг хулгайлсан хоёр эмэгтэйг үйлдэл дээр нь шуурхай илрүүлэн шалгаж эхэлжээ.

Халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүд нь иргэдийн анхаарал болгоомжгүй байдлыг ашиглах, сарниулах аргаар эд зүйлийг хулгайлан хохирол учруулдаг байна. Иймд, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг Нийслэлийн цагдаагийн газраас анхаарууллаа. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Zawaan muu alnii noosnuudiin tsaraig ni gargaach. uhej baihdaa taarsan muu tojignuud

    0 0 Хариу бичих