Шинжээч: нефтийн зах зээл доллараас юанийн төлбөрт шилжиж эхлэв

Ш.Самбуу


Саудын Арабын  нефтийн импортын  төлбөрийг доллараас юаньд шилжүүлэхээр Хятад хичээж байгаа нь нефтийн зах зээл дэх ам.долларын үр нөлөөг буулгагахад чиглэгджээ. Энэ тухай High Frequency Economics консалтингийн компанийн Карл Вайнберг CNBC телевизид ярилцлага өгөхдөө хэлсэн байлаа. Өөрийн үнэт цаас ба бараа бүтээгдэхүүний  эрэлтийг  нэмэгдүүлэх үүднээс нефтийн төлбөрийг ам.доллараар биш юаниар хийлгэх сонирхол Хятадад байгаа гэж Вайнберг ярьжээ. Мөн түүний хэлснээр  Орос нийлүүлэгдсэн нефтийнхээ  төлбөрт доллар биш юань авахаар Хятадтай тохиролцсон байгааг тэр бас хэллээ. Дэлхийн нефтийн хоёр дахь том экспортлогч Орос 2017 оны нэгдүгээр  сард нефтийнхээ  төлбөрт авахаар Хятадтай тохиролцсон байгаа. Хятад фьючерсийн гэрээгээр нефтийн төлбөрийг юаниар хийх санаагаа эрчимтэй түлхэж байгаа юм. Ирээдүйд тэд алтаар баталгаажсан юаниар нефтийн үнийг төлөх сонирхолтой ажээ. Хятад энэ чиглэлээрээ Саудын Арабтай идэвхитэй ажиллаж байна. Улс орон нь байгуулагдсан 1936 оноос хойш Саудын Араб нефтийн төлбөртөө америк доллар авч ирсэн юм. Тэр нь АНУ дэлхийн нефтийн гол импортлогч байснаас хамааран үүссэн байгаа. Хятад сүүлийн жилүүдэд гол импортлогч гэсэн цолыг АНУ-аас салган авсан. Ойрын жилүүдэд Хятад  бүхнээс илүүтэйгээр нефть импортлох болно. Автын үйлдвэрлэлийг нь аваад үзэхэд л Хятад жилдээ 30 сая суудлын машин үйлдвэрлэж байна. Саудын Араб энэ хандлагыг тооцохоос өөр аргагүй.  Ойрын хэдэн жилд Хятадын эрэлт нь АНУ-ынхаас дээгүүр байх юм.  Миний бодлоор, нефтийн үнэ юаньд шилжих нь ойрын цагийн асуудал болоод байна. Саудын Араб Хятадын саналыг авсан цагт л бусад нь дагалдах юм. Хятад өөрийн шахалтаа биелүүлэх нь тодорхой хэмээн Вайнберг өгүүлэв. 

Eagle.mn таалагдсан бол
Найздаа илгээх
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. UURHAIN NOOTSIIG HENCH ZUV BICHIJ NIITELJ CHADDAGGUI YUM

    0 0 Хариу бичих